Испанийн Каталони муж тусгаар тогтнох асуудлаарх бүх нийтийн санал асуулга явуулах кампанит ажил эхлүүлж байна. Каталони мужийн захиргаа ирэх 10-р сарын 1-нд бүх ард түмнээсээ тусгаар тогтнох нь зөв эсэхийг санал асуулгаар асуух гэж байна. Гэвч Мадрид ирэх сард болох Каталони мужийг тусгаар тогтнуулах тухай бүх ард түмний санал асуулга бол хууль бус гэж үзэж, дээд шүүх нь уг санал асуулга явуулах шийдвэрийг түр түтгэлзүүлээд байна.
Каталони мужийн захирагч Карлес Пучдемонт 10-р сард санал асуулга явуулахыг дэмжсэн жагсаалд очиж, ард иргэдээ санал асуулгад идэвхтэй оролцож, тусгаар тогтнохын төлөө саналаа өгөхийг уриалжээ. Гэвч Испанийн прокурорууд Каталони мужийн захирагч Карлесыг бүх нийтийн санал асуулга зохион байгуулахын тулд улсын төсвийг үр зарсан, төв засгийн газраа үл ойшоосон, албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр буруутгаж байна. Сүүлд явуулсан судалгаагаар Каталони мужийн хүн амын 50хүрэхгүй хувь нь л өөртөө засах эрхтэй байхыг дэмжих төлөв гарсан байна.
Гэвч Мужийн захирагчийг дэмжигчид тусгаар тогтнохын төлөөх аяныг хүчтэй дэмжиж, 10-рсарын 1-нд Каталони муж Испанийн захиргаанаас гарна гэсэн уриа лоозон дэвшүүлэн жагсаал хийж байна. Энэ үеэр Испанийн Барселона мужийн захирагч Каталони тусгаар тогтнолын төлөө бүх ард түмнээсээ санал асуулга авахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
| Каталони муж санал асуулга явуулах компанит ажил эхлүүлж байна | ||
| Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.