ОХУ-ын цахим аюулгүй байдал, цахим вирус устгах програм хангамж үйлдвэрлэдэг Касперски компани Оросын засгийн газар болон бусад орны засгийн газартай хэрэглэгчдийнхээ эрх ашгийг зөрчихөөр харилцаатай байсан гэх асуудлыг няцааж байна. АНУ-ын засаг захиргаа Касперски компанийн программ хангамжийг холбооны агентлагууд ашиглахыг сая лхагва гарагаас эхлэн хориглосноос хойш Касперски компанийн вирусын эсрэг програм хангамжийг хэрэглэдэг хэрэглэгчдийн дунд эдний бүтээгдэхүүнд санаа зовох болгоомжлох хандлага ажиглагдаж байгаа юм байна.
АНУ-ын хувьд Касперски компанийг Оросын тагнуулын байгууллагуудтай харилцаатай, хамтарч ажилладаг байж болзошгүй үндэслэлээр энэ компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглосон гэдэг тайлбар хийсэн юм. АНУ-ын программ хангамж борлуулдаг Бест Бай компани хэдийгээр аюулгүй байдлын судлаач нь хэрэглэгчид Касперки компанийн вирусны эсрэг программ хангамжаас болгоомжлох шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан ч Оросын уг компанид үйлдвэрлэсэн программ хангамжийг цаашид худалдан борлуулахгүй гэдгээ мэдэгдсэн.
Гэвч Америкийн зах зээлд бүтээгдэхүүнийг нь борлуулдаг компани ийм шийдэлд хүрсэн нь геополитикийн тоглоомын нэг хэсэг гэж касперски компанийн удирдлага үзэж байгаа юм байна. Хэдийгээр Америкийн энэ шийдвэр Касперски компанид эдийн засгийн шууд нөлөө төдийлөн их үзүүлэхгүй боловч байгууллагын нэр хүндэд муугаар нөлөөлөх эрсдэлтэй гэж удирдлага нь үзэж байна.
Иймд Касперски компани Оросын тагнуулын байгууллагуудтай холбоотой ажилладаг гэх буруутгасан үндэслэл ор үндэсгүй, худал гэдгийг нотлохын тулд бүх талын мэдээллийг ОХУ-ын дотоодыг аюулаас хамгаалах яаманд өгөхийн тулд бүх талын арга хэмжээг авч ажиллана гэж Касперски компанийн олон нийттэй харилцах газрын дэд ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
| Касперски компани ОХУ-ын тагнуулын байгууллагуудтай хамтардаггүй гэдгээ нотолно | ||
| Үзсэн: 928 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.