Шууд Chart

Италийн симпони оркестрийг робот удирджээ

2017-09-15 15:32:34

Итали улсын Писа хотноо, тус улсын нэрт дуучин, тенор Андрей Бочелли өөрийн ээлжит тоглолтоо хийлээ. Уг тоглолтын хамгийн сонин содон, гайхалтай зүйл нь түүний тоглолтын найрал хөгжмийн симфони оркестрийг робот удирдан явуулсан байна. Писа хотын Верди театрын тайзнаа, олон улсын роботикийн наадмын онцгой оролцогч, Юумитай хамтран, алдарт дуучны тоглолтыг зохион байгуулсан нь дэлхийд гайхагдах онцгой үйл явдал болсныг, тоглолтыг үзэж сонирхсон хүмүүс хэлж байна. Юми роботын хувьд, Швейцарийн компанид үйлдвэрлэсэн хос гартай, угсармал робот юм. Роботын хувьд, түүний ажиллар зарчим нь гарт нь байгаа залгаасаар дамжуулан хөгжмийн хэмнэлийг мэдэрч, удирдана.

Хэдийгээр, энэ гайхалтай боловч, мэдээж хэрэг мэдрэх мэдрэмж, чадваргүй. Гэхдээ, Юми робот алдаа гаргадаггүй, удирдсаар л байдаг. Харин симфони оркестр алдаа гэхэд, тэрээр зогсохгүй удирдсаар л байдаг байна. Тоглолтыг үзсэн зарим үзэгчид, сайн удирдаач хэдий ч, хөгжмөө мэдрэх, удирдаж байгаа багтайгаа ойлголцох, үүнээс гадна ямар нэг сэтгэлийн хөдлөлгүй байсанл үзэгчид сэтгэл дундуур байсан байна. Бүр зарим үзэгчид, роботыг үйлдвэрлэлийн салбарт л ашиглахаас биш, ийм хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн, мөн хөгжмийн өндөр мэдрэмж шаардсан, ялангуяа урлагийн салбарт робот тохиромжгүй гэж шүүмжилж байна.

Энэ удаагийн үзүүлбэр, дэлхийд бас анхных биш юм. 2008 онд Японы Хонда компанийн зохион бүтээсэн Асимо робот Детройтын симфони найрал хөгжмийн ерөнхий удирдаачаар ажиллажээ. Хєгжмийн боловсролын хєтєлбєрт vзэгчдийн анхаарлыг хандуулах болон энэ салбарт хvvхдvvдийн сонирхлыг татахын тулд робот-удирдагчтай концертыг зохион байгуулжээ. “ASIMO” загварын роботууд нь дэлхийд хамгийн vнэтэй, бат бөх брэнд гэдгээрээ алдартай.

e62f6145635ee2a0cad06a44ce0751ba884ec002a2cc24af1085489fc6908d14

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Италийн симпони оркестрийг робот удирджээ  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй