Хүн төрөлхтний түүхэнд усанд шумбах анхны аппаратыг 1538 онд Испанийн Толедо хотноо бүтээж, Тахо гол дээр туршиж үзсэн гэдэг. Хожмоо олон шинэ бүтээл бий болсон боловч зөвхөн 19-р зууны сүүлчийн хагаст л усан дор ажиллаж болох техникийг бүтээж чадсан. Түүний нэг бол, АНУ-ын тэнгимийн цэргийн хүчний харьяа тэнгисийн судалгаа шинжилгээний газар далайн гүнд шумбаж, судалгаа хийх зориулалттай шумбагч онгоц юм.
Шумбагч онгоц гэхээр, онгоц бүхэлдээ усны гүн рүү шумбаж, судалгаагаа хийдэг бол, уг онгоцны хувьд, тэс өөр бүтэцтэй. Өөр бүтэцтэй гэдэг нь, шумбагчийн тал нь усанд шумбаж, үлдсэн хэсэг нь далайн гадаргуу дээр тогтож үлдэнэ. Шумбагч нийт 108 метр урттай, хэсэгчлэн урагш ухрах зориулалттайь уснаас гарч ирэх тавцан 17 метр. Гулзайлтын үеэр, уг шумбагчид гадаргуудгийн долгионы нөлөөнөөс бага гүнтэй усаар уг онгоц гулзайхад тогтвортой байдаг.
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин уг шумбагчийн төслийг 1962 оноос эхлүүлж, 1995 онд анхны загварыг гаргаж туршиж байсан байна. Түүнээс хойш уг шумбагчийг шинэчлэн сайжруулсаар, өнөөдрийн судалгаанд ашиглаж байгаа шумбагч бий болжээ. Далайн гадаргууд байрлах хөлгийн дотор талыг, багийн судлаачдын ая тав тухтай байдлыг хангахад зориулж, яг л энгийн өдөр тутмын амьдрал дунд байнаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц тохижуулжээ.
| Далайн гүнд судалгаа хийх зориулалттай шумбагч зохион бүтээжээ | ||
| Үзсэн: 1007 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.