Шууд Chart

ХИЖАБ Хувцасны дэлхийн анхны загвар өмсөгч эмэгтэй

2017-09-15 16:03:33

Исламийн шашинтай эмэгтэйчүүд, толгойгоо далдалсан хижаб хэмээх өмсгөл өмсдөг нь даруу төлөв байх Бурхны зарлигтай нь холбоотой. Тэдгээр эмэгтэйчүүд байнгын ийм өмсгөл өмсдөг нь ялангуяа спортоор хичээллэдэг, тэмцээн уралдаанд оролцдог тамирчдад, хамгийн хүндрэлтэй асуудал байсаар ирсэн. Хамгийн сүүлд л гэхэд, өнгөрөгч 2015 онд Азийн наадмыг зохион байгуулагчдын зүгээс, Катарын эмэгтэй сагсан бөмбөгийн багийг тэмцээнд, хижаб буюу толгойн өмсгөл өмсөхийг хориглож, улмаар хасч байсан.

Тэгвэл, дэлхийн алдарт Найк бренд, исламын шашинтай эмэгтэйчүүдэд зориулан, спорт загварын хижаб зохион бүтээсэн. Харин энэ өмсгөлийг олон нийтэд сурталчилсан хүн бол Халима Аден болон тамирчин Захра Лари нар. Үүгээрээ ч Халима Аден хижаб хувцасны дэлхийд хамгийн анхны загвар өмсөгч эмэгтэй болсон юм. Үүнээс гадна тэрээр, анх удаа The Modist нэртэй интернет дэлгүүрийн суртадчилгааны зураг авалтад оролцсон юм. Халима бол өдгөө 19 настай, "АНУ-ын Мисс" тэмцээнд хижаб өмсгөлтэй оролцсон анхны оролцогч юм. Тэрээр өмнө нь Карин Ройтфельдийн сэтгүүлд зориулан зургаа даруулж, мөн Yeezy, Alberta Ferretti ба Max Mara брэндүүдийн тайз дээгүүр алхаж байсан туршлагатай билээ. Халима Аден дүрвэгсдийн лагерьт төрсөн бөгөөд долоон настайдаа АНУ руу цагаачилсан, цагаачдын нэг юм.

Гэхдээ тэрээр, өсч төрсөн Какума тосгондоо очиж, хүүхдүүдэд туслах сайн үйлсийн аян зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Харин, Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчин эмэгтэй Захра Лари өмсч зургаа авахуулжээ. Тэрээр олон улсад танигдсан анхны уран гулгагч бөгөөд 2018 оны өвлийн Олимпид эх орноо төлөөлөн оролцоно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХИЖАБ Хувцасны дэлхийн анхны загвар өмсөгч эмэгтэй  
Үзсэн: 3076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [172.58.137.xxx] 2017-09-17 00:31
Хөөрхий амьтан удахгүй буудуулах юм бна

Бидэнтэй нэгдээрэй