Шууд Chart

315.136 ширхэг хувьцаа арилжжээ

2017-09-16 12:00:41

2017 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 315,136 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Шарын гол" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.45 хувиар өссөн бол "Ариг гал” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар уналаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1027.63 нэгж болж 2.66 хувиар өссөн бол ТОП20 индекс оны эхнээс 44.5 хувь өсч 17,736,35 нэгж болсон нь 2013 оны 1-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 1,962,321,174,403 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


315.136 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 1452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй