Шууд Chart

Бангладеш Мьянмарын Рохинжа үндэстний дүрвэгсдийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

2017-09-17 17:04:48

Бангладешийн эрх баригчид тус улсыг зорин нүүдэллэж байгаа Мьянмарын Мусульман шашинтай Рохинжа үндэстний дүрвэгсдийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай хатуу арга хэмжээ бүхий мэдэгдэл гаргасан байна. Сүүлд ирүүлсэн мэдээллээр Бангладешийн хилийн ойролцоо энэ оны 8-р сараас хойш 400 мянга гаруй дүрвэгсэд очоод байгаа юм талаар онцолсон юм.

Дүрвэгсдийн хөдөлгөөнийг хязгаарласнаар тэд тусгай зориулалтын газарт байрлах ёстой гэдгийг анхааруулан харин бусад газруудад шилжин суурьшихыг нь хориглоод байгаа хэмээн Бангладешийн цагдаагийн газрын эрх баригчид мэдэгдээд байгаа юм байна. Энэ хүрээнд хилийн ойролцоо орших Кокс-Базар хэмээх хотын орчим 400 мянга гаруй дүрвэгсдэд зориулж майхант хуаран байгуулахаар төлөвлөж байгаа гэж эрх баригчид мэдэгдсэн байна. Мусульман шашинтай Рохинжа үндэстнүүд шашин шүтлэгийн улмаас хавчигдан шахагдаж байгаа. Үүнийг НҮБ-ийн зүгээс Үндэстнийг цэвэршүүлэх зорилготой үйлдэл хэмээн харж байгаа юм. Бангладешийн эрх баригчид Рохинжа үндэстнүүдийн тосгонг устгаж үгүй болгосон Мьянмарын цэргийнхнийг буруутгаад байгаа юм байна. Үүнийг харин Мьянмарын цэргийн бааз руу дайрсан зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ хэмээн мэдэгджээ.

Үүний хажуугаар Бангладеш болон Мьянмар улс хооронд агаарын хилийн зөрчилтэй холбоотойгоор дипломат мөргөлдөөн ч үүсээд байгаа юм байна. Одоогийн байдлаар дүрвэгсдийн байрлаж байгаа хуаранд мянга гаруй майхан барихаар ажиллаж байгаа талаар эх сурвалжууд онцолсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бангладеш Мьянмарын Рохинжа үндэстний дүрвэгсдийн хөдөлгөөнийг хязгаарлалаа  
Үзсэн: 1695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй