Атлантын далайн бүсэд буюу Өмнөд Америкийн болон Карибийн тэнгисийн эргийн ойролцоо “Мария” гэж нэрлэгддэг хар салхи үүссэн байна. Орон нутгийн цаг уурын газраас өгсөн мэдээллээр, тус хар салхи хойд зүгийг чиглэн ойролцоогоор 32 км цагийн хурдтай нүүж байгаа талаар онцолжээ.
Цаг уурчдын таамаглаж байгаагаар “Мария” хар салхины хүч ирэх долоо хоногийн эхээр хүчтэй хар шуурганы хэмжээнд хүрч болзошгүй хэмээн мэдээлсэн байна. Мөн ирэх долоо хоногийн дундуур карибийн тэнгисийн болон Виржиниягын арлууд, Пуэрто-Рико зэрэг газрыг дайрч магадгүй талаар онцолсон юм. Өмнө нь өнгөрсөн долоо хоногийн эхээр Атлантын далайн бүсэд “Хосе” хэмээн нэрлэгддэг халуун орны далайн хар салхи үүсч, салхины хүч шуурганы хэмжээнд хүрч очоод байсан боловч хүч нь суларсан юм.
Өнөөдрийн байдлаар “Хосе” далайн шуурга АНУ-ын Зүүн эргийн бүсээс холгүй хойд зүгийг чиглэн нүүж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээд байгаа юм байна.
| Атлантын далайн бүсэд "Мария" хар салхи үүсчээ | ||
| Үзсэн: 1465 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.