Техник, технологийн хөгжлийн ачаар, робот хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, бүрэн орлох болжээ. Ялангуяа үйлчилгээний салбарт хурдацтай нэмэгдэж байгаа. Үүний нэг жишээ бол, Япон улсад зочид буудлын үйлчилгээнд роботыг хүнийг орлох ажлуудыг хийж гүйцэтгэх болсон явдал. Ялангуяа ирэх 2020 онд нийслэл Токио хотноо зуны 32 дахь удаагийн олимп болох гэж байгаатай холбоотойгоор Японы зочид буудлууд үйлчлүүлэгч татахын тулд, нөгөө талаар үйлчилгээгээ улам шуурхай болгохын тулд, роботыг ашиглаж эхлээд байна.
Тухайлбал, Токио хотын "Шинагава принс" зочид буудалд, бас нэгэн шинэ үеийн Релей робот зочдыг угтаж, ачааг нь робот хаалгач зөөх бөгөөд цаашлаад хөнгөн зуушийг ч үйлчлүүлэгчийн өрөөнд саадгүй хүргэх юм байна. Релей роботыг зохион бүтээгчид, роботын хөгжлийг цааш улам нэмэгдүүлж, 2020 он гэхэд, Японоос гадна, англи хэлээр ярьж, хүнтэй харилцдаг болсон байх юм.
Токио хот ирэх олимпын наадамд маш олон зүйлийг техник технологийн үсрэнгүй хөгжлийг ашиглаж бэлтгэж байгаагийн нэг нь үйлчилгээний зориулалт бүхий робот юм. Гэвч өндөр хөгжсөн технологийн дэвшлийн үр дүнд хүмүүс бид одоо хийж буй ажлаа роботод булаалгаж эхлээд байна. 2025 он гэхэд хүний хөдөлмөрийн дөрөвний нэгийг ухаалаг технологи эвсэл роботууд орлон гүйцэтгэх аж. Ирэх 20 жилд Их Британийн ажилчдын 35 хувь нь роботод ширээгээ суллаж өгөх хэрэгтэй болох гэнэ. Одоогийн байдлаар автомашин үйлдвэрлэлд роботыг хамгийн өргөн ашиглаж байна.
| Зочид буудлын өрөөний үйлчилгээнд робот ашиглана | ||
| Үзсэн: 980 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.