Шууд Chart

Милан хотод эртний Египетийн тухай үзэсгэлэн нээгджээ

2017-09-18 12:06:13

Италийн Милан хотноо эртний Египетийн сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнд II Аменхотепийн үеийн хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч, толь зэрэг бусад эдлэлийг толилуулжээ.

Гоёл чимэглэлийн зүйлс нь эртний Египетийн II Аменхотеп фараоны үе буюу МЭӨ 1427-1401 онд хамаарагдах юм. Үзэсгэлэнг хамтран зохион байгуулагч, Миланы их сургуулийн Египет судлаач Кристиан Орсениго II Аменхотеп фараоны үед Египет улс хөгжиж цэцэглэлтийнхээ замд орж, энх тайвныг цогцлоосон байсныг онцолсон байна. II Аменхотеп эцэг болох III Тутмос фараоны замналыг даган хаанчлалынхаа эхний үед цэрэг зэвсгийн хөтөлбөрийг эхлүүлсэн боловч дараагийнхаа үед улс орондоо энх тайван байдал тогтоохыг эрмэлзсэний дүнд соёл урлагийн салбар ихээхэн хөгжсөн байдаг.

Үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрийн олдворыг нэг дор цуглуулсан бөгөөд II Аменхотепын хөшөө дурсгалыг Кайр хот дахь Египетийн музейгээс авчирчээ. II Аменхотеп фараоны бунхныг 1898 онд илрүүлсэн бөгөөд Милан хотын их сургууль үзэсгэлэнд зориулж түүний бунхныг дуурайлган бүтээжээ. Түүнчлэн III Аменхотеп тэргүүтэй хэд хэдэн фараонтой холбоотой эд өлгийн зүйлийг байршуулж, үзэгчдэд сонирхуулсан байна. Үзэсгэлэн өчигдөр нээгдсэн бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 7 хүртэл үргэлжлэх юм.











Нийтэлсэн: Moнголын мэдээ

Милан хотод эртний Египетийн тухай үзэсгэлэн нээгджээ  
Үзсэн: 2284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй