АНУ-ын гарааны бизнес эрхлэгч Далайн мотор робот компани далай тэнгисийн орон зайд автомат технологийг 2019 он гэхэд хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг хөлөг онгоц нь өөрөө жолоодох програм болон өндөр зэрэглэлийн мэдрэх системээр тоноглогдох юм. Эхний туршилтыг 2019 онд хийнэ. Хэрвээ туршилт амжилттай болбол 2019 оны сүүлч гэхэд хэрэглээнд бүрэн нэвтэрнэ. Ерөнхий ажиллах систем нь одоогийн задгай далайд ажиллаж байгаа шиг багийн олон гишүүн байхгүй, ердөө ганц буюу эсвэл алсын зайнаас хүн хөлгөө залж, зорьсон газартаа хүргэх гэнэ. Энэ нэг талаар хүний амь нас эрстэхээс хамгаалсан, мөн өртөг зардлын хувьд хэд дахин хямд болж байгаа юм.
"Rolls-Royce" компани Европын орнуудын засгийн газартай хамтран 2020 он гэхэд анхны жолоочгүй хөлөг онгоцыг худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. үүнтэй зэрэгцэн ОХУ, Хятад болон АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин жолоочгүй шумбагч хөлөг онгоц бүтээж байна. Өөрөө жолооддог энэхүү хөлөг далайд гарснаар усан замын тээврийн зардал 20 хувиар багасах аж.
Хөлгийг юун түрүүнд олон улсын усан бүсийн ачаа тээвэрт ашиглахаар болжээ. Дашрамд дурдахад, Английн банкны 2015 онд гаргасан судалгаагаар автоматчиллын нөлөөгөөр 15 сая ажлын байр үгүй болно гэсэн дүгнэлт гарсан байна.
| Жолоочгүй хөлөг онгоц зохион бүтээжээ | ||
| Үзсэн: 1821 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.