Азид төдийгүй дэлхийд тэргүүлэгч арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Shiseido брэнд нь өнгөрсөн 2011 онд, шинэ бүтээгдэхүүн болох "Integrate Killer Wink Gel Liner" хэмээх нүүр будгийн шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ танилцуулсан. Гэвч өнгөрсөн 7 болон 8 дугаар сард зөвхөн энэ будагтай холбоотой хэдэн зуун хэрэглэгчийн гомдлыг хүлээн авсан байна.
Тиймээс, тус компанийн удирдлагууд, уг бүтээгдэхүүнд нарийн шинжилгээ хийсний дүнд зарим нэг хуванцарын төрлүүдийг илрүүлжээ. Үүнээс гадна, бүтээгдэхүүний гол хэсгээс бохирдол илрүүлжээ. Тиймээс, компанийн удирдлагын зүгээс "Integrate Killer Wink Gel Liner" нүд хүрээлэгч 400 мянган будгийг зах зээлээс эргүүлэн татах шийдвэрт хүрээд байна. Тус компани ийнхүү уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, 6 жил борлуулсныхаа дараа ийм шийдвэрт хүрээд байгаа нь энэ юм. Мөн бүтээгдэхүүнээ зах зээлээс эргүүлэн татахаас гадна, үйлдвэрлэл болон борлуулалтыг ч зогсоохоор шийдвэрлэсэн байна.
“Shiseido” брэнд нь арьс арчилгаа, гоо сайхан болон үнэртэн үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн хамгийн эртний гоо сайхны компаниудын нэгд тооцогддог. 1872 онд анх байгуулагдсан энэ компани өдгөө 145 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Японд хамгийн томд, харин дэлхийд 5-д бичигдэх компани юм.
| “Shiseido” компани 400 мянган бүтээгдэхүүнээ зах зээлээс эргүүлэн татна | ||
| Үзсэн: 1263 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.