Шууд Chart

"Suzuki" компани Энэтхэгт 3 дахь үйлдвэрийн нээлтээ хийлээ

2017-09-18 15:07:10

Японы автомашин үйлдвэрлэгч "Suzuki" компани, Энэтхэг улсад 3 дахь автомашины үйлдвэрээ тус улсын баруун хэсэгт орших Гужарад нээлээ. Энэ удаа нээсэн үйлдвэр нь одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдээсээ хамгийн том нь бөгөөд жилд дунджаар 250 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Мөн 2,6 сая квадрат метр талбайг эзлэн орших, асар өндөр хүчин чадалтай үйлдвэр нээж байгаатай холбогдуулан үйлдвэрийн ажиллах хүчийг ч нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Уг үйлдвэрт автомашин үйлдвэрлэхээс гадна хамтран ажиллагч бусад түнш байгууллагуудтай хамтран хайбрид автомашинд зориулсан "Лити" ойн зайн үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Компанийн зүгээс тус төслийн хүрээнд 180 сая америк долларын хөрөнгө оруулалт хийж, цаашдаа автомашины зай угсралтын үйлдвэр байгуулах стратеги төлөвлөгөөтэй байгаа аж. Одоогийн байдлаар, "Suzuki" компани Энэтхэгийн суудлын автомашины зах зээлийн 47 хувийг эзэлдэг. Цаашдаа, зах зээлд эзлэх байр сууриа улам нэмэгдүүлэхээс гадна, эко тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх, борлуулалтыг улам нэмэгдүүлэх талаар энэхүү 3 дахь үйлдвэрийн нээлтийн ёслолын үеэр зарласан байна. Тус үйлдвэрийн нээлт нь, “Энэтхэгт үйлдвэрлэв” анхны автомашин үйлдвэрлэж эхэлсний 35 жилийн ойн үеэр таарч байна.

"Suzuki" брэнд нь Япон улсын Хамамацү хотод төвтэй, Японы үндэстэн дамнасан корпораци юм. Дэлхийн даяар 45 мянга гаруй ажилтантай, 23 улсад 35 үйлдвэртэй, 192 оронд 133 автомашин борлуулагч төлөөлөгчийн компанитай бөгөөд дэлхийд автомашин борлуулалтаараа 10-т, улсдаа 3-т ордог томоохон компани юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Suzuki" компани Энэтхэгт 3 дахь үйлдвэрийн нээлтээ хийлээ  
Үзсэн: 1814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй