ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон хоёр Нью-Йорк хотноо уулзлаа. Уулзалт 45 минут үргэлжилсэн байна. Хоёр сайд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаа чуулганд оролцохоор Нью-Йорк хотод иржээ. Үүний өмнө Лавров, Тиллерсон хоёр Бонн, Гамбург, Москва, Вашингтон болон Манилад уулзаж байсан юм.
Хоёр сайд Сири улсад байдлыг намжаах бүс байгуулсан, Украины хямрал, тус улсад НҮБ-ын энхийг сахиулах хүчин илгээх, БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн туршилт, хоёр талын харилцаа гэх мэт асуудал хэлэлцлээ. Лавров, Тиллерсон нар Сири улсад цэргийн ажиллагаа явуулахдаа хоёр орны цэргийн хүчин хооронд мөргөлдөөнд хүргэхүйц байдал гаргахгүй байхын төлөө, мөн Арабын бүгд найрамдах улсад хүчирхийллийн төвшинг буруулахын төлөө гэдгээ илэрхийлжээ.
| Лавров, Тиллерсон хоёр Нью-Йоркт уулзлаа | ||
| Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.