Шууд Chart

Хятадын коммунист намын дүрэмд Си Зиньпиний үзэл санааг тусгахаар төлөвлөж байна

2017-09-20 10:26:14

Хятадын коммунист нам дарга Си Зиньпиний үзэл санааг намынхаа дүрэмд оруулахаар төлөвлөж байгаа тухайгаа мэдэгджээ. ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо ирэх сард болох Намын ээлжит их хурлаар Си Зиньпиний санал болгосон зарчмуудыг тусгаж өгнө гэдгийг нотолсон гэж Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлаг уламжилсан байна.

Тус агентлагын мэдээлснээр ХКН-ын дүрмэнд засаглалын шинэ үзэл санаа, стратеги бүхий  зүйл заалтаар нэмэлт өөрчлөлт оруулах юм байна. Гэхдээ одоо Си Зиньпиний үзэл санааг намын дүрмэнд түүний нэрээр оруулах эсэхийг шийдэж  байгаа юм байна. Одоогоор Хятадын коммунист намын дүрмэнд өмнөх хоёр удирдагчийн нэр  бүхий хоёр зарчим байдаг юм байна. Нэг нь Хятад улсын үндэслэгч эцэг гэгддэг Мао Зедуны үзэл санаа, нөгөө нь Хятадын нээлттэй хаалга, өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг тунхаглсан Дэн Сьяопиний үзэл санаа.

Намын дүрмэнд Хятадын өмнө дарга нар болох  Зян Земинь, Ху Жиньтао нарын онолуудыг багтаасан байдаг ч тэдний нэрээр оруулаагүй байдаг юм байна. ХКН-ын их хурал 5жил тутамд нэг удаа болдог. Энэ жил ХКН-ын 19-р их хурлаар намын удирдлагад халаа сэлгээ хийгдэх төлөвтэй байна.

Өөрөөр хэлбэл Хятадын эрх баригч намын гол шийдвэр гаргадаг намын төв хорооны улс төрийн товчооны гишүүдийн дийлэнхийг өөрчлөнө гэж олон улс харж бйана. ХКН-ын 19 дэх удаагийн их хурал ирэх 10-р сарын 18-нд эхлэхээр товлогдоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын коммунист намын дүрэмд Си Зиньпиний үзэл санааг тусгахаар төлөвлөж байна  
Үзсэн: 2716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Бао овогтон [66.181.189.xxx] 2017-10-22 17:13
Манай ах Зууны манлай зохиолч Баавар Батбаяр ХКН-н Их хуралд уригдсан байх учихтай яагаад индэр дээр нь харагдахгүй байнаа. Манай сэтгүүлчид гэж унхиагүй юмнууд харуулах ухаан хүрэхгүй байнаадаа Эсвэл монголчууд атаархуу юм чинь зориуд ч үзүүлэхгүй байж бас чаднадаа "Улсын баатар" цлыг уг нь манай Баавар ах байсныг Батүүл шаачихсан гэсэн

Бидэнтэй нэгдээрэй