Шууд Chart

Ерөнхийлөгч Путин ОХУ, Белоруссын цэргийн хамтарсан сургуулилтын явцтай танилцлаа

2017-09-20 10:43:53

ОХУ-ын  Ерөнхийлөгч  Владимир Путин  Ленинград мужийн  Лужский  талбайд  болж  байгаа  Баруун-2017  нэртэй  цэргийн  сургуулилтын  явцтай  танилцсан байна.  Орос Белоруссын  цэргийн  хамтарсан энэ  сургуулилтыг  2009 оноос  хойш  2 жилд  нэг удаа  зохион байгуулах болсон  юм.  Энэ жилийн  стратегийн  сургуулилтанд  нийтдээ 13 мянган  цэргийн албан хаагч оролцож байна.

Сургуулилтын зорилго нь болзошгүй түрэмгийлэлийг няцаахад цэрэг  дайчдын  бэлэн  байдлыг  шалгахад  чиглэгдэж  байгаа юм байна. Сургуулилтын явцад   гадаадын  95  зочин төлөөлөгч  түүний дотор НАТО гийн  цэргийн албан хаагчид ажиглалт  хийж байгаа юм байна. энэ хооронд Зүүн  Азид  ОХУ,  БНХАУ-ын  тэнгисийн цэргийн хүчнийхний хамтарсан сургуулилт эхлээд  байна. Хамтарсан сургуулилтыг Япон тэнгис болон Японы хойд бүс Агнуурын тэнгист анх удаа хийж байна. Энэ сургуулилт ирэх 7 хоногийн мягмар гараг хүртэл үргэлжилнэ. Өчигдөр Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Агнуурын тэнгист ирсний дараа Владивосток хотод цэргийн хамтарсан сургуулилтыг эхлүүлэх ёслолын ажиллагаа болсон. сургуулилтанд Оросын талаас 11хөлөг онгоц, 2 шумбагч онгоц, Хятадын талаас 4хөлөг онгоц оролцож байгаа юм байна.

Эдгээр хөлөг онгоцуудаар шумбагч эсэргүүцэх тулалдаан болон хөлгийн багийнханыг аврах сургуулилтыг хийхээр төлөвлөж байна. ОХУ болон БНХАУ 2012оноос хойш жил бүр цэргийн хамтарсан сургуулилт хийдэг болсон юм. энэ  нь 2 улсын  тэнгисийн цэргийн хүчнийхний  сүүлийн 6 жил дэхь  8  дахь  сургуулилт м. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Путин ОХУ, Белоруссын цэргийн хамтарсан сургуулилтын явцтай танилцлаа  
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй