Шууд Chart

Роухани: Ираний цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс татгалзвал АНУ “Их хохирол” амсана

2017-09-20 11:29:05

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааныхан Ираний цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг зохицуулахад чиглэгдсэн  хэлэлцээрээс  татгалзвал АНУ  их  хохирол  амсах  болно.  Ийнхүү  Ираний  Ерөнхийлөгч  Хасан  Роухани  Си эн энд  өгсөн  ярилцлагынхаа  үеэр  онцлон  мэдэгдсэн  байна.

Америкчууд  ямар  ч ашиггүйгээр их төлөөс  төлөхийг  хүснэ  гэж бодохгүй байна хэмээн  тэрээр мэдэгдээд  хэрэв Трамп Ерөнхийлөгч  цөмийн  хөтөлбөртэй нь холбоотой хэлэлцээрээс гарвал олон улсын хамтын нийгэмлэгийнхний Вашингтонд итгэл  итгэл алдрахыг анхааруулсан байна.  Түүнчлэн ийм алхам хийвэл  Умард Солонгостой  яриа хэлэлцээ хийх  үндэс  сууриа ганхуулна  гэж үзэж  буйгаа илэрхийлээд  байна.  хэрэв  үнэхээр  олон  жилийн яриа хэлэлцээ, ололт  амжилтыг  үгүйсгэж  энэ  хэлэлцээрээс АНУ  татгалзвал  Умард Солонгосчууд ч Вашингтонтой  хэлэлцээ хийж  цаг үрэхийг  хүсэхгүй хэмээн  тэмдэглэн хэлсэн  байна.

Иран  болон олон улсын зуучлагч 6 орон  өнгөрсөн 2015 онд Ираний  цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг зохицуулах хэлэлцээрийг байгуулсан  бөгөөд  үйл  ажиллагааны хамтарсан нэгдсэн  хөтөлбөр  баталсан  юм

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Роухани: Ираний цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс татгалзвал АНУ “Их хохирол” амсана  
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй