Шууд Chart

Цаасан онгоц бүтээжээ

2017-10-04 16:02:45

Технологийн шинэ бүтээл, төсөл санааг санхүүжүүлэн хэрэгжүүлэгч АНУ-ын "Кикстартер" хэмээх нэртэй цахим сүлжээ шинэхэн төслийг санхүүжүүлсэн байна. "Пауэрап Даарт" нэртэй тус төсөлд ухаалаг гар утсанд суурилуулсан аппликейшний тусламжтайгаар цаасан онгоц нисгэх шинэ төхөөрөмжийг бий болгох тухай тусгасан юм. Харин өнөөдөр энэ төсөл бодит биелэлээ олжээ.

Алсын удирдлагатай тоглоомон нисэх онгоцны худалдаа дэлхийн олон улсад борлуулагдаж байгаа. Энэ нь одоогийн байдлаар тийм ч их хүний сонирхлыг татахаа больсон гэхэд эргэлзэх хүн байхгүй. Харин хүн бүрийн хүүхэд насандаа цаасаар урлаж хийдэг байсан онгоцоо гар утсаараа удирдан жолоодох боломжтой болсон гэдэг мэдээллийг саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэх болсон байна.

"Пауэрап Дарт" нэртэй бичил хөдөлгүүрээр тоноглогдсон тус цаасан онгоцыг зохион бүтээгч нь өмнө нь нисэгч байжээ. Тэрбээр ажлаасаа гарсныхаа дараа өөрийн хүсэл сонирхлынхоо дагуу зүгээр ч нэг цаасан онгоц бүтээх бус харин төрөл бүрийн хэцүү үйлдлүүдийг хийх чадвартай цаасан онгоцыг бүтээсэн байна. Анх удаа нисгэх тийм ч амар хялбар биш ч гэлээ онгоцны цаасан материалыг тусгай зориулалтын зааврын дагуу нугалж угсрах боломжтой тул хэдэн ширхэгийг ч гэсэн дахин угсарч туршлагатай нисэгч болтлоо өөрийгөө хөгжүүлэх боломжтой гэдгийг зохион бүтээгч нь хэлж байна. 

Цаасан онгоцонд тусгайлан зориулж бүтээсэн сэнс бүхий удирдлагын дохиог хүлээн авагч нь маш хурдан хугацаанд цэнэгээ авах боломжтой юм байна. Хэмжээний хувьд маш жижиг ч гэлээ бат бөх тул хэрэв агаарт нислэг үйлдэж байгаад ямар нэгэн шалтгааны улмаас онгоцоо унагаасан тохиолдолд цаасанд суурилуулдаг төхөөрөмжийг дахин ашиглах боломжтой. Сонирхуулахад, цагт 40 км хүртэл зам туулах чадвартай бяцхан хөдөлгүүрт сэнстэй тул тус онгоцоор зугаацахад хэзээ ч уйдахгүй гэдгийг онцолсон байна. Анхан шатны суралцагчид нэг ширхэг онгоцны үнэ нь 29 америк доллар бол харин мэргэжлийн түвшинд нисгэж сурсан хүмүүст 100 доллараас ч үнэтэй хурдтай, загварлаг, шинэлэг цаасан онгоцны сонголтууд байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цаасан онгоц бүтээжээ   
Үзсэн: 3533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй