Шууд Chart

“IPHONE X” ухаалаг гар утасны хамгийн үнэтэй гэрийг бүтээжээ

2017-10-04 16:16:07

Сингапурт төвтэй "Грей Интернейшнл" компани "Apple" компанийн хамгийн сүүлд гаргаад байгаа “IPHONE X” ухаалаг гар утсанд зориулж маш сайн чанарын титан материалыг ашиглан утасны гэр зохион бүтээсэн байна. Хамгийн сонирхолтой нь 163 мянган америк долларын үнэтэй "ipone"-д зориулагдсан тус шинэ төрлийн гэр нь "ipone"-ы төрөлд хамгийн үнэтэйд тооцогдож байгаа юм.

Энэ утасны гэрийг зохион бүтээсэн "Грей Интернейшнл" компани нь дэлхийн хамгийн үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ олонд танигдсан юм. Энэ ч утгаараа "ipone" ухаалаг гар утсанд зориулж маш сайн чанарыг хатуу, бат бөх титан материалаар орчин үеийн технологийн бүтээлтэй зохицохуйц шинэлэг гэрийг зохион бүтээж, зах зээлд нийлүүлээд байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр тус титан материалыг сансар судлалын салбар дахь үйлдвэрлэлд түлхүү ашиглагддаг гэж онцолж байгаа юм. Мөн тусгай зориулалтын үйлдвэрлэлийн технологийн аргыг нэвтрүүлсэн нь гарч байгаа бүтээгдэхүүний чанар болон өнгө үзэмж бусдаас үргэлж ялгарахад хүргэдэг гэж мэдээлсэн байна.

Өндөр үнэ төлж, сүүлийн үеийн шинэ загварын ухаалаг гар утас худалдаж авсан хэрэглэгчид санамсаргүй тохиолдлоор гар утсаа унагаах явдал их байдаг. Үүнээс болж бараг шинэ гар утас худалдаж авах хэмжээний засварын мөнгө төлөх шаардлагатай тулгардаг. Харин энэ асуудлыг "Грей Интернейшнл"-ийн шинэлэг хатуу титан гэр шийдвэрлэж чадна гэж зохион бүтээгчид нь амласан байна.

“IPHONE X” ухаалаг гар утас АНУ-ын зах зээлд 999 америк доллараас эхлэн худалдаалагдаж байгаа. Харин тус утсанд зориулсан шинэ гэр “IPHONE X” утаснаас 300 америк доллараар илүү үнэтэй худалдаалагдаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“IPHONE X” ухаалаг гар утасны хамгийн үнэтэй гэрийг бүтээжээ   
Үзсэн: 1353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй