Калифорнийн "Марсиел" компанийн инженерүүд видео тоглоомын дүрс бичлэгийн чанарыг сайжруулах зорилгоор шинэ төрлийн “HDMI” холболтыг бүтээсэн байна. Ингэснээр технологийн хувьслыг даган өөрчлөгдөж байгаа видео тоглоомын дүрслэл болон зураглал түүний чанар улам сайжирч, бодит мэт мэдрэмжийг хүний нүдэнд мэдрүүлж чадна хэмээн онцолсон байна.
Орчин үед видео тоглоом гэдэг бараг бодит ертөнцтэй амьд харилцаа тогтоох мэт мэдрэмжийг олгож чадаж байгаа гэдэгт эргэлзэх хүн цөөрсөөр байна. Тэр дундаа 3 хэмжээст орчны дүрслэлийг компьютерийн тусламжтайгаар бий болгож, түүнийгээ видео тоглоомонд шилжүүлэх нь технологийн хувьд учир дутагдалтай байсан юм. Тухайлбал, дүрслэлийн нягтаршил муу, гацах гэх мэт хүчин зүйлсийг нэрлэж болно. Шинэ төрлийн "Эйч-Ди-Эм-Ай" холболт энэ асуудлыг шийдэж чадсан гэдгийг дуулгая. Өөрөөр хэлбэл, эм-кабле нэртэй холболт нь дүрслэлийн эх кодыг тус шинэ төрлийн хүлээн авагч кабельд шилжүүлнэ.
Тус кабель нь өөртөө бичил процессортой тул дамжуулж байгаа дүрсний дараах ачааллыг урьдчилан бэлтгэн хүлээж авдаг байна. Ингэснээр өчүүхэн төдий ч цоорхой бүхий гацсан зураглал хэзээ ч бий болохгүй толь мэт тунгалаг график дүрслэлийг үүсгэдэг юм байна. Одоогийн байдлаар эхний ээлжид 720, 1080 нягтаршилтай дэлгэцэнд тохирох Плай Стэйшин 3 болон 4-т тус технологийг нэвтрүүлээд байгаа. Гэсэн ч энэ технологийг ашигласнаар нэмэлт ямар нэгэн саатал гарч ирэх болов уу гэсэн асуулт гарч ирээд байгаа юм.
Харин үүнд тус технологийг хөгжүүлэгчид төдийлөн анхаарлаа хандуулахгүй байгаа талаар мэдээлж байна. Шинэ төрлийн “HDMI” буюу эм-кабель холболтыг плай стейшингийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан захиалж худалдан авах боломжтой юм. Нэг хэмжээст дүрслэлтэй видео тоглоомын холболт 119 америк доллар бол 3 хэмжээст дүрслэлтэй видео тоглоомын холболт 139 америк доллараар тус тус борлуулагдаж буй юм байна.
| Дүрс бичлэгийн дүрслэлийг сайжруулах зорилгоор шинэ төрлийн “HDMI” холболтыг бүтээжээ | ||
| Үзсэн: 1429 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.