Шууд Chart

Тайландын экс ерөнхий сайд Их Британиас орогнол хүсч магадгүй

2017-10-06 11:08:26

Тайландын Ерөнхий сайд асан Ийнглак Чиннават Их Британиас орогнол хүсэх гэж байж магадгүй байна. Арабын Нэгдсэн Эмиртийн эрх баригчид Ийнглак Чиннаватыг Дубайгаас Их Британи руу явсан болохыг Тайландын Засгийн газарт мэдэгдсэн гэж өчигдөр Тайландын цагдаагийн комиссар мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Тайландын дээд шүүх төрд их хэмжээний хохирол учруулсан цагаан будааны хөтөлбөрийг зохицуулах тал дээр анхаарал тавьж ажиллагаагүй, үл ойшоосон үндэслэлээр түүнд таван жил хорих ял оноосон юм. Гэвч экс ерөнхий сайд Ийнглак Чиннават шүүхээс оноосон ялыг цэргийнхэн тэргүүлсэн Засгийн газрын зохиомол үйл ажиллагаа, энэ бол улс төрийн зорилготой асуудал гэж үзэж байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон дээд шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй. Тайландын эрх баригчид түүнийг Камбож улс руу явсан гэж баталж мэдэгдсэн. Харин Тайландын ерөнхий сайд Праюут Чан-о-Ча Ийнглакийг Лондонд бус Арабын нэгдсэн Эмиртэд байгаа гэж мэдэгдсэн юм.

Дубай, Лондон хоёр нь Ийнглак Чиннаватын ах, Тайландын экс ерөнхий сайд Таксин Чиннаватын орогнол ирж очсон газрууд юм. Тайландын шүүх мөн л Таксин Чиннаватад ял оноогоод байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайландын экс ерөнхий сайд Их Британиас орогнол хүсч магадгүй   
Үзсэн: 1978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ккк [203.169.50.xxx] 2017-10-06 15:43
Энэ хүүхнийг хүлээн авч магадгүй хүн нь фортун Батбаяр, даан ч өөрөө амь наана там цаана яваа болохоор чадахгүй биз. Шүлс нь гоожиж санаархсан хүмүүс олон л байгаа байх, сачий нь хүрэхгүй биз дээ
Зочин [103.57.94.xxx] 2017-10-06 13:09
манайхан галаа асаалгаад л байсан, тэнд чинь, байсан улс үүнийг авах юм бишүү

Бидэнтэй нэгдээрэй