Шууд Chart

Стефан Паддок дахин өөр халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ

2017-10-07 14:26:49

Энэ сарын 1-нд АНУ-ын Невада мужийн амралт зугаалгын Лас Вегас хотноо томоохон хэмжээний зэвсэгт халдлага гарч, үүний улмаас 60 орчим хүн амиа алдаж, 550 гаруй хүн шархадсан хэрэг гарсан. Энэ халдлагатай холбоотой шинэ мэдээллүүдийг холбогдох албаныхан өгсөөр байна. Тухайлбал, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаагаар, уг халдлага гарахаас 1 долоо хоногийн өмнө Стефан Паддок Лас Вегасын өөр нэг зочид буудалд өрөө захиалахаар оролдож байсан аж.

Уг зочид буудал нь 9 дүгээр сарын 22-ноо эхлэн 3 хоног үргэлжлэх хөгжмийн фестиваль болох газартай тун ойрхон байрладаг байсан байна. Гэвч өрөө олдоогүй учраас тэрээр төлөвлөгөөгөө хэд хоног хойшлуулжээ гэх дүгнэлтийг мөрдөн байцаагчид гаргасан байна. Бас нэгэн мэдээлэл нь, тэрээр халдлага гарахаас 8 цагийн өмнө мөрийтэй тоглож, бага хэмжээний мөнгө хожсон байна. Мөн халдлага үйлдсэнийхээ дараа оргохоор төлөвлөж байсөн ул мөрийг түүний халдлага үйлдсэн зочид буудлын өрөөнд нэгжлэг хийх үеэр мөрдөн байцаагчид илрүүлжээ.

Үүнээс гадна, түүний амьдарч байсан байшинд нэгжлэг хийснээс гадна, хөршүүдээс гэрчийн мэдүүлэг авахад түүнийг их нууцлаг амьдралтай байсныг мэдээлжээ. Бас нэгэн баримт нь, тэрээр 1982 оноос хойш нийтдээ 47 галт зэвсгийг цуглуулсны 33-ыг нь өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш худалдаж авсан зэвсэг болохыг тогтоогоод байна. Үүнээс үзэхэд, түүнийг халдлага үйлдэхийг бүр жилийн өмнөөс тооцоолж, төлөвлөж байсан байж болзошгүй гэм таамаглаж байгаа юм. Тиймээс мөрдөн байцаагчид, энэ хугацаанаас эхлэн түүний амьдралын хэв маягт ямар нэг өөрчлөлт гарсан эсэхийг судалж эхлээд байгаа гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Стефан Паддок дахин өөр халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ  
Үзсэн: 1778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй