Бразилын мөрдөн байцаах алба Үндэсний олимпын хорооны дарга Карлос Нузманыг 2016 оны Рио Де Жанейрогийн олимпын наадмын үеэр санал худалдан авсан хэмээн буруутгаж, өнгөрсөн Пүрэв гарагт баривчилжээ. Карлос Нузман тус байгууллагыг 1995 оноос эхлэн тэргүүлж байгаа юм.
Холбогдох албаныхан түүнийг Бразилын бизнесмен болон олон улсын олимпын хорооны Сенегалын гишүүн асан Ламинэ Диак нарыг зуучлан холбосон хэмээн үзэж байгаа юм байна. Өнгөрсөн сард Бразилын бизнесмен 2 сая америк долларыг Ламинэ Диакийн хүүгийн эзэмшдэг компанийн данс руу шилжүүлснийг холбогдох албаныхан мэдээлж байсан. Уг шилжүүлгийг 2009 оны Олон улсын олимпын хорооны хурлаас өмнө хийсэн бөгөөд энэ хурлаар Рио Де Жанейрог 2016 оны зуны олимпыг зохион байгуулах хотоор сонгосон юм.
Ламинэ Диак тэр үед Олон улсын олимпын хорооны гишүүн байжээ. Тэрээр өдгөө 75 настай бөгөөд холбогдох албаныхан өнгөрсөн сард түүний гэрт нэгжлэг хийсэн юм. Нэгжлэгийн үеэр Олимпын хорооны хурлын дараа Диакийн хүү Карлос Нузман руу мөнгө шилжүүлсэн эсэх талаар асууж, цахим захидал илгээсэн нь ил болсон байна. Харин Карлос Нузманы өмгөөлөгч санал худалдан авсан явдлыг ор үндэслэлгүй, нотолгоогүй хэмээн үзэж байгаа аж.
| Бразилын олимпын хорооны даргыг баривчиллаа | ||
| Үзсэн: 1326 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.