Францын Наавяа компанийн үйлдвэрлэн гаргасан анхны жолоочгүй, цахилгаан автобус энэ намар худалдаанд гарахаар болсон байна. Тус бага оврын жолоочгүй өөрөө явагч, цахилгаан автобусны захиалгыг урьдчилан аваад аль хэдийн эхэлсэн юм. Компанийн зүгээс Наавяа компанийн Арма нэртэй автобус нь ямар ч дуу чимээгүй төдийгүй цахилгаан зарцуулалт бага хэмээн онцолжээ.
Францын зах зээлд тэр тундаа авто зам, нийтийн тээврийн хэрэгслийин салбарт шинээр орж ирэх гэж байгаа Арма нэртэй бага оврын жолоочгүй, цахилгаан автобусанд хөдөлгөөн мэдрэгч систем, камер, газар зүйн байршил тодорхойлогч зэрэг бусад шаардлагатай зүйлсийг тоноглож өгсөн юм байна. Ингэснээр замын хөдөлгөөнд бүрэн автомат жолоодлоготойгоор аюулгүй оролцох боломжоор хангагдсан гэж Наавяа компанийн зүгээс онцолжээ. Тус автобус нь бага хурдаар замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Өнөөдрийн байдлаар Арма нэртэй бага оврын өөрөө явагч эко автобусыг Францын Цөмийн эрчим хүчний станцын ажилтан албан хаагчдын нийтийн тээврийн хэрэгсэл болгон ашиглаж эхэлсэн байна. Нэг удаагийн тээвэрлэлтээр 15 хүртэлх зорчигчийг тээвэрлэх боломжтой гэжээ.
Зохион бүтээгчдийн зүгээс, тус автобусыг эдийн засгийн хувьд хэмнэлтийг авчирахуйц шинэ бүтээл болж чадсан гэж онцолж байна. Энэ намраас эхлэн худалдаанд гарахаар болсон өөрөө явагч, цахилгаан автобусны үнийг хараахан мэдээлээгүй байгаа юм байна.
| Жолоочгүй анхны автобус худалдаанд гарна | ||
| Үзсэн: 937 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.