Нисэх онгоцны салбарт шинэ технологийг хөгжүүлэгч АНУ-ын Ауроро нэртэй нисэх онгоцны шинжлэх ухааны компани онгоцны автомат жолоодлогын системийг улам хөгжүүлсээр байна. Үүний нэг нь иргэний агаарын тээврийн томоохон онгоц болох Боийнг 747 онгоцны нислэгийн жолоодлогыг роботжуулсан төхөөрөмжөөр удирдах төсөл юм. Энэ төсөл хэрэгжиж эхэлсэн төдийгүй эхний хэд хэдэн шатны туршилтуудаа амжилттай дуусгаад байгаа. Тэгвэл цаашид Боийнг компани Алиас нэртэй тус робот нисэгчийн төхөөрөмжийг өөрийн салбартаа нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ мэдээлсэн байна.
Эхний туршилтууд энэ оны хавар эхэлсэн юм. Үүний дараагаар компанийн инженерүүд робот төхөөрөмжийн тусламжтайгаар нислэгийн зурвасаас хөөрөх болон буух үйлдлийн системийг автоматжуулах туршилт судалгааны ажилдаа орсон талаараа хэлсэн байна. Алиас гэдэг нь Айркрю-Лейбор-ин-кокпит-аутомэшион-систем гэдэг үгийн товчлол юм. Орчуулбал, нисэгчийн бүхээг дэх удирдлагын системийн бүрэн автомат систем гэсэн утгатай юм байна. Тус автомат системээр хангагдсан робот нисэгч гэх тодотголтой төхөөрөмж нь онгоцны ахмадын хийж чадах бүхий л үйлдлийг автоматаар болон нислэгийн удирдлагын төвөөс дамжуулсан зааврын дагуу хийж гүйцэтгэх боломжтой юм байна.
Мөн түүнчлэн гэнэтийн ямар нэг асуудал гарсан тохиодолд хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай үйлдлүүдийг маш түргэн хугацаанд гүйцэтгэх чадвартай гэж онцолсон юм. Сонирхуулахад хэрэв нисэхийн салбарт робот нисэгчийн төхөөрөмж хангалттай хэмжээнд хөгжин нэвтэрсэн тохиолдолд нисэгч гэдэг мэргэжилтний хэрэгцээ бараг үгүй болох болно хэмээн Боийнг компанийн техникийн хэлтсийг хариуцсан албаны удирдлагууд илэрхийлсэн байна.
| Boeing компани “Aurora flight sciences” компанийн “Alias” робот нисгэгчийг ашиглана | ||
| Үзсэн: 872 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.