Шууд Chart

АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд Умард Солонгосыг анхааралтай ажиглаж байна

2017-10-11 11:08:24

Өчигдөр БНАСАУ-ын  эрх баригч Хөдөлмөрийн нам үүсэн  байгуулагдсан өдөр тохиожээ. Үүнтэй холбоотойгоор Умард Солонгосын зүгээс  гэнэтийн алхам хийж  болзошгүй хэмээн болгоомжлон  хөрш Японы  зэвсэгт хүчнийхэн  бэлэн байдалд орсон  байна. Энэ тухай Японы батлан хамгаалахын сайд Ицунори Онодэрэ өчигдөр  сэтгүүлчдэд  мэдэгдсэн юм.

Умард  Солонгос  өмнө нь  аливаа  тэмдэглэлт ойн  өдрүүдээрээ   цөмийн болон  пуужингийн  туршилт хийж  ирсэн. Тиймээс зэвсэгт хүчнийхний сонор  сэрэмжийг  дээшлүүлж,  бэлэн байдалд  оруулаад  байгааг  тэрээр мэдэгдсэн  юм.  Японы засгийн газрын  тэргүүн Батлан хамгаалахын  сайдад  Токиогоос гарахгүй  байх, Умард Солонгосын  ямарваа нэгэн  гэнэтийн үйлдэлд  байнгын  бэлтгэлтэй  байхыг үүрэг  болгосон  байна.  энэ  хооронд  Өмнөд  Солонгосын   зэвсэгт хүчнийхэн Пхеньян  ямар  нэгэн  өдөөн хатгасан  үйлдэл  хийх  нь гэсэн  шинж  тэмдэг  одоогоор  илрээгүй  байгааг мэдээлж  байна. Ёнхап агентлагын мэдээлснээр Өмнөд Солонгос болон АНУ-ын  цэргийнхэн Умардын  үйл хөдлөлийг хянах  бүх боломжоо ашиглаж  байгаа юм байна. 

Тодруулбал, бүр  төрлийн тагнуулын онгоцуудыг хөөргөж, хяналтын бүх  системүүдийг  ашиглаж,  Умард Солонгос баллистик  пуужин  харвалаа  гэхэд 2 минутын  дотор илрүүлэх  боломжтой хуурай замын  радарын  системээ ажиллуулж байгаа юм байна. Ийнхүү Умард Солонгосыг анхааралтай  ажиглаж  байна. Өнгөрсөн  онд  Умард солонгосчууд Хөдөлмөрийн намынхаа  ойд  зориулж Мусудан  ангиллын  дунд  тусгалын  пуужингаа  харваж  байсан.

Мөн 2006 оны 10 р сарын 9-ны  өдөр Хөдөлмөрийн нам үүсгэн  байгуулагдсаны ойг угтаж Пунгери  туршилтын талбайдаа цөмийн анхны  туршилтаа хийж  байсныг нь хэвлэлүүд  сануулж  байна. 2008 онд  шар  тэнгисийн  зүгт  бага  тусгалын 2 пуужин  харваж  байсан  бол  жилийн дараа нь  Япон  тэнгисийн зүгт мөн л бага тусгалын 5 пуужин харваж  байсан. Тиймээс АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд Умард Солонгосын зүг анхааралтай  ажиглаж  байна. өнөөдөр Умард  Солонгосын  Хөдөлмөрийн  нам үүсэн  байгуулагдсаны 72  жилийн  ой тохиож  байгаа юм. Эрх баригч нам үүссэн  энэ  өдрийг Умард  Солонгост  албан  ёсны  баярын  өдөр хэмээн зарлаж бүх нийтээр амардаг  юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд Умард Солонгосыг анхааралтай ажиглаж байна   
Үзсэн: 1044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй