Шууд Chart

Стамбул дахь АНУ-ын ерөнхий Консулын бас нэг ажилтныг саатуулжээ

2017-10-11 11:20:11

Стамбул  дахь АНУ-ын Ерөнхий консулын газрын бас нэг ажилтныг прокурорынхны зөвшөөрлийн дагуу баривчлаад байна. Туркийн Ерөнхий прокурорын газраас  түүнийг дуудсан  төдийгүй гэр  бүлийнхнийг нь ч саатуулж   мэдүүлэг авч  байгаа юм байна. Тэднийг  өнгөрсөн оны  7 р  сард   Туркэд   гарсан төрийн  эргэлт хийх гэсэн  хуйвалдааныг зохион байгуулсан  гэж буруутгагддаг,  одоо АНУ-д  амьдардаг Исламын  шашны  номлогч,  Феттуллах Гюлений  хөдөлгөөнтэй  холбоотой хэмээн  сэжиглэж  байгаа юм  байна.  

Өнгөрсөн 7 хоногт Америкийн  дипломат төлөөлөгчийн  газрын  өөр нэг ажилтныг мөн л ийм хэрэгт  сэжиглэн баривчилсан юм. Үүний хариуд  Вашингтон  Туркийн иргэдэд  цагаачлалын  бус виз  олгохоо  зогсоосон. Турк  ч ийм хариу арга хэмжээ  аваад байгаа билээ. Турк дэх АНУ-ын  элчин  сайд  Жон  Басс Стамбул  дахь Америкийн  Ерөнхий  консулын  газрын ажилтныг  баривчилсан  нь  2 орны  эртний  хамтын  ажиллагааг  тасалдуулах гэсэн Туркийн зарим албаны хүмүүсийг  оролдлоготой  холбоотой  гэж  үзэж  байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн  тэрээр Туркийн  иргэдэд   АНУ-ын  виз  олгох үйлчилгээг  зогсоосноос  болж  олон  хүн таагүй  байдалд ороод  байгааг  Вашингтон  ойлгож  байгаа ч яг  хэзээнээс энэ үйлчилгээг  сэргээхийг   тодорхой   мэдэхгүй  байгаагаа мэдэгдсэн  байна.  2 орны  засгийн  газар  хоорондын  яриа хэлэлцээгээр дипломат төлөөлөгчийн газрын  ажилтнуудыг саатуулсан  шалтгаан,  Турк  дэхь   Америкийн   дипломат  төлөөлөгчийн газрууд,  ажилтнуудыг нь хамгаалах асуудлыг хэлэлцсэний  дараа л виз  олголтыг  сэргээх эсэх  нь тодорхой  болно гэдгийг тодруулж  хэлсэн байна.  Туркийн  Ерөнхийлөгч  Эрдоган  өчигдөр  Киевт айлчилж  байх үеэрээ энэ  тухай мэдэгдэл хийхдээ  Вашингтон Туркийн иргэдэд  виз олгохоо зогсоосонд харамсаж  байгаагаа илэрхийлсэн   байна. Түүнчлэн  Вашингтон дахь Туркийн элчин  сайдын яам ч  энэ  шийдвэрийнх нь  эсрэг адилхан хариу арга хэмжээ авах нь зөв  гэж үзэж буйгаа  мэдэгдсэн байна. 

АНУ  Туркийн  нутаг  дэвсгэр  дэхь  дипломат төлөөлөгчийн газрууддаа  цагаачлалын  бус  виз  олгохоо  өнгөрсөн  ням гаригаас эхлэн  зогсоогоод  байгаа юм. Туркийн  Ерөнхиий  прокурорын  шийдвэрээр баривчлагдаад  байгаа  Америкийн  дипломат төлөөлөгчийн газрын  ажилтнууд нь Туркийн  иргэд  юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Стамбул дахь АНУ-ын ерөнхий Консулын бас нэг ажилтныг саатуулжээ  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй