Японд парламентын доод танхимын ээлжит бус сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор эхэлж байна. Улс төрийн намуудын төлөөлөл болон бие даан нэр дэвшигчид энэ сарын 22 нд болох сонгуульд өрсөлдөхөөр бичиг баримтаа сонгуулийн төв хороонд өгч, суртачилгааны кампанит ажлаа эхлүүлж байна. Парламентын доод танхимынэ 465 суудлын төлөө нам эвслийн төлөөлөгчид, бие даагчид өрсөлдөх ёстой юм.
Парламентын доод танхимд олонх болж засгийн газар эмхлэн байгуулахад намууд хамгийн багадаа 233 суудал авсан байх ёстой м. Ерөнхий сайд Абэ Шинзо эрх баригч эвслийнхэн парламентын доод танхимд олонх болж чадахгүй бол засгийн газрын тэргүүний суудлаасаа огцрохоо мэдэгдээд байна. Абэ Ерөнхий сайдын Либерал Ардчилсан намынхан болон тус намтай эвссэн Комэй намынхныг энэ удаад амаргүй өрсөлдөөн хүлээж байна. Токиогийн захирагч Юрико Койкэгийн үүсгэн байгуулсан Итгэл нэртэй нам энэ удаад эрх баригч эвслийнхний гол бас хүчтэй өрсөлдөгч нь болохоор байна. Итгэл намынхантай Ниппон Исин, Японы сэргэн мандалтын намынхан нэгдэж, хамтрахаа илэрхийлээд байгаа юм. Мөн саяхан шинээр байгуулагдсан Үндсэн хуулийн Ардчилсан нам Коммунист нам, Социал демократ намтай эвсэж хамтрахаар болсноо зарлаад байна.
Энэ удаагийн ээлжит бус сонгуулийн өмнөх кампаний үеэр хөндөгдөх гол сэдэв нь Абэ Шинзогийн засгийн газрын бодлого үйл ажиллагаа, хэрэглээний татвар нэмэх, Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлт зэрэгтэй холбогдохоор байна.
ЮНЕСКОГИЙН ШИНЭ ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫГ СОНГОЖ ЧАДСАНГҮЙ
Юнескогийн гүйцэтгэх зөвлөлийн санал хураалтаар тус байгууллагын шинэ Ерөнхий захирлыг сонгож чадсангүй. Нэр дэвшигчдээс хэн нь ч эхний шатны санал хураалтын үр дүнгээр шаардлагатай санал авч чадаагүй байна. Тиймээс гүйцэтгэх зөвлөлд багтдаг 58 орны төлөөлөгчид өнөөдөр дахин чуулж 2 дахь санал хураалтанд оролцох боллоо. эхний шатны санал хураалтын дүнгээр Катарын нэр дэвшигч авсан саналынхаа тоогоор тэргүүлсэн ч ЮНЕСКО гйин Ерөнхий захирал болоход шаардлагатай 30 санал авч чадаагүй байна. Түүний дараа Франц, Египетийн нэр дэвшигчид орсон байна. ЮНЕСКО-гийн Ерөнхий захиралд энэ жил 9 улс орны төлөөлөгч нэр дэвшсэн байсан ч Гватемал, Ирак нэрсээ татсан юм. Катар улс соёл боловсрол, өвийн сайд асан Абдулазиз Аль Каваригийн нэрийг дэвшүүлж байгаа бол Франц соёл, холбоо харилцааны сайд асан Одри Азулаг, Египет улс хүний эрхийг хамгаалагч, гэр бүлийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан Муриа Хаттабийг нэр дэвшүүлсэн юм. Түүнчлэн Хятад, Азербайджан, Ливан, Вьетнамын нэр дэвшигчид өрсөлдөж байгаа юм. ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөл сонгуультай холбоотой бүх үйл явцыг ирэх 13 ны өдөр гэхэд дуусгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байна.
| Японд парламентийн доод танхимын ээлжит бус сонгуулийн сурталчилгаа эхэллээ | ||
| Үзсэн: 1137 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.