Шууд Chart

ОХУ Крымийг хууль бусаар нэгтгэн авсныг хүлээн зөвшөөрөхгүйгээ Туркийн ерөнхийлөгч дахин илэрхийлэв

2017-10-11 11:37:57

Анкара  Украины  нутаг  дэвсгэрийн  бүрэн  бүтэн  байдлыг  цаашид  ч  дэмжиж, ОХУ  Крымийг  хууль  бусаар нэгтгэн  авсныг  хүлээн  зөвшөөрөхгүй хэмээн Туркийн Ерөнхийлөгч  Режеп Тайип  Эрдоган Киевт мэдэгдлээ.  Тэрээр  Украины  Ерөнхийлөгч Петр  Порошенкотой хийсэн  уулзалтын  дараах  хэвлэлийн  бага  хурал  дээр ийнхүү мэдэгдсэнийг  нь  хэвлэлүүд  онцолж  байна.  Гэхдээ  Туркийн  Ерөнхийлөгч   Оросын  эсрэг  авсан  хоригт тус улс нэгдэхэд  бэлэн байгаа эсэх  тухай  асуухад хариулт  өгөхөөс татгалзсан  байна.

Туркийн Ерөнхийлөгчийн Украинд хийсэн айлчлалын үеэр 2 тал хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичиг түүний дотор 2 орны харилцааг  2017-2019  оны  хооронд хөгжүүлэх үйл ажиллагааны  төлөвлөгөөг   баталсан байна.  Түүнчлэн  Украины  гадаад хэргийн  яамны  дэргэдэх  Дипломат  академи болон Туркийн  дипломат  академийн  хоорондын  хамтын  ажиллагааны  тухай   тунхаг   бичигт  гарын үсэг  зурсан  байна.  Үүний зэрэгцээ   хөрөнгө  оруулалтыг харилцан  дэмжих, хамгаалах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай засгийн газар хоорондын гэрээ, давхар татвар,  татвараас  зугтаахтай  холбоотой  асуудлыг зохицуулсан  засгийн газар хоорондын  протоколыг баталсан  байна. 

Мөн  2 орны  төрийн тэргүүн  бараа эргэлтийн  хэмжээг 3 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж  байгаагаа  хэвлэлийн  бага хурлын  үеэр зарласан  юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Крымийг хууль бусаар нэгтгэн авсныг хүлээн зөвшөөрөхгүйгээ Туркийн ерөнхийлөгч дахин илэрхийлэв  
Үзсэн: 1622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй