Шууд Chart

Иемений нутаг дэвсгэрээс Саудын Араб улсын зүгт баллистик пуужин харважээ

2017-10-11 11:43:34

Иемений нутаг дэвсгэрээс Саудын АРабын  зүгт  баллистик  пуужин  харвасан  тухай  Ираний  телесуваг мэдээлж  байна. Пуужинг  Саудын  Арабын  баруун  өмнөд  нутгийн  Жизан  тойрог  руу харвасан  гэж мэдээлж  байна. Саудын АРабын эрх баригчид  одоогоор  энэ мэдээлэлд  ямар  нэгэн  тайлбар хийгээгүй  байна.  Тус улсын  нутаг  дэвсгэр рүү пуужин харвасан  тохиолдол анхных  биш юм.

Өнгөрсөн 7-р сарын сүүлчээр Меккагийн  орчимд Иемений нутгаас харвасан пуужинг  илрүүлэн  устгаж  байсан юм. Арабын эвслийнхэн  шийтийн  босогчдыг хадж  мөргөлийг тасалдуулах зорилгоор пуужин харвасан хэмээн буруутгаж байсан юм. Иеменд  2014 оноос  хойш  иргэний дайн үргэлжилж  байгаа бөгөөд  Ерөнхийлөгч Мансур Хадигийн засгийн газрын  цэргүүдэд Саудын Араб тэргүүтэй Арабын эвслийнхэн агаараар  болон хуурай газраас  дэмжлэг үзүүлж  шийтийн  хусит  босогчдийн  эсрэг тэмцэж  байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иемений нутаг дэвсгэрээс Саудын Араб улсын зүгт баллистик пуужин харважээ  
Үзсэн: 1148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй