Шууд Chart

Калифорни дахь ойн түймрийн уршгаар 10 хүн амиа алджээ

2017-10-11 11:48:00

АНУ-ын Калифорни мужид ойн түймэр  дэгдсэнээс болж сүүлийн мэдээгээр 10 хүн амь насаа алдаад байна.  Дарс үйлдвэрлэлээрээ  алдартай  Сонома, Напа бүс нутаг  байгалийн энэ гамшигт илүүтэйгээр өртөөд  байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлж  байгаагаар   100 гаруй хүн   түймрийн  утаанд  угаартаад  байгаа юм байна. 1500 гаруй байшин барилга түймрийн  улмаас бүрэн  шатжээ.  Ойн түймэр  23 мянган  га газарт тархаад  байгаа юм байна. 

Калифорнид цаг  агаар  хуурай, хүчтэй салхитай байгаа учир  түймэр  маш хурдтайгаар тархсан байна. Өнгөрсөн ням гаригаас эхлэн түймрийн гамшиг нүүрлэсэн бүс нутгаас нийт 20 гаруй  мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Калифорнийн захирагч Жерри Браун Напа, Сонома,  Юба тойргуудад онц  байдал тогтоогоод байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Калифорни дахь ойн түймрийн уршгаар 10 хүн амиа алджээ  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй