Шууд Chart

Японы эрдэмтэд хүний биеийн хөдөлгөөнөөр ая тоглуулдаг бугуйвч зохион бүтээжээ

2017-10-11 13:34:46

Япон улсын эрдэмтэд нэгэн сонирхолтой бүтээлийг танилцуулсан байна. Тус улсын Dmet Products компани хүний биеийн хөдөлгөөнөөр ая тоглуулах чадвартай “БийтМүүвз” хэмээх бугуйвчийг зохион бүтээгээд байгаа юм байна. Энэ бугуйвчаар ямар ч хүн, хаана ч гэсэн хүссэн аяаа өөрийн хөдөлгөөнөөр удирдан гаргах боломжтой юм байна.

Тодруулбал, Резинэн зөөлөвчтэй гарын бугуйнд зүүх зориулттай бугуйвчийг өөрийн ухаалаг утастайгаа холбосноор удаан, хурдан, уянгын гээд төрөл бүрийн хэмнэлийг зөвхөн өөрийн биеийн хөдөлгөөнөөр л гаргах юм байна. Тэр бүү хэл нэг хүн хоёр гартаа болон хоёр хөлөндөө дөрвөн ширхэг БиитМүүвз бугуйвчыг зэрэг зүүж дөрвөн өөр төрлийн аялгууг хослуулан тоглох боломжтой гэж зохион бүтээгчдийн зүгээс онцолсон байна. Одоогийн байдлаар 400 орчим хөгжмийн аялгууг уг бугуйвч нь ухаалаг утасны тусламжтайгаар тоглуулах чадалтай юм байна.

Хүний биеийн хөдөлгөөний хэмнэлийг өндөр түвшинд хүлээн авч ямар ч саадгүй ая гаргаж байгаа энэхүү бугуйвч нь тус үзэсгэлэнг сонирхон ирсэн зочдын анхаарлыг ихээр татаж байсан байна. Бийтмүүвз бугуйвчыг ирэх наймдугаар сард хосоор нь 60 ам. доллараар худалдаанд гаргах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы эрдэмтэд хүний биеийн хөдөлгөөнөөр ая тоглуулдаг бугуйвч зохион бүтээжээ  
Үзсэн: 1552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй