Шууд Chart

Архаг хууч өвчнийг эмгэн хумсны тусламжтай эмчилнэ

2017-10-11 14:20:57

Дэлхийн эрүүл мэндийн төвийн 2012 оны судалгаагаар дэлхийн дээр амьдарч буй нийт иргэдийн 40 сая хүн архаг хууч өвчинтэй гэсэн судалгааны дүн байдаг байна. Түүнээс 25,3 сая хүн нь зөвхөн АНУ-ын иргэд байсан байна. Тиймээс АНУ-ын эрдэмтэд архаг хууч өвчнийг эмчлэх аргыг эрчимтэй хайж эхлэсэн юм. Урт удаан хугацааны шинжилгээ судалгааны дүнд, эрдэмтэд энэ өвчнийг ор мөргүй эмчлэх аргыг олж чаджээ. Энэ арга нь Архаг хууч өвчнийг эмгэн хумсны хорыг ашиглан эмчлэх содон арга юм байна. Эмгэн хумсын 500 гаруй зvйл байдгаас хамгийн хортой нь газарзvйн гэгддэг шовгор эмгэн хумс юм.

Гантиг оройтой энэ эмгэн хумс нь Дэлхийн хамгийн хортой 10 амьтны тоонд ордог бөгөөд гоёмсог оройгоороо олзоо урин дууддаг ба олз нь түүнд хүрэнгүүт хороо шахдаг. Энэ эмгэн хумсны хор нь тун хүчтэй бөгөөд 20-оос илүү хүнийг нэг дор хөнөөж чадна.  Харин энэ хорыг нь ашиглан удаан хугацааны аливаа хууч өвчнийг эдгээх судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд бий болсон эмчилгээний аргыг хулгана дээр туршиж үзсэн бөгөөд, эмчилгээний үр дүн 3 хоногийн дотор илэрсэн байна.

Сонирхолтой нь, шовгор эмгэн хумсын хорноос шvvж авсан цэвэр уураг нь өвчин намдаагч хүчтэй эмийн найрлагад ордог байна. Судлаачдын тооцоогоор эмгэн хумсын хорноос ялгаж авсан уураг энгийн морфиноос 10 мянга дахин хvчтэй бөгөөд морфин шиг донтуулдаг сөрөг нөлөөгүй юм байна. Юта их сургуулийн Эрүүл мэндийн төвийн эрдэмтэн професор Michael Mclntosh “Ужиг хууч өвчинтэй хүнийг эмчлэхэд төвөгтэй байдаг. Тэгвэл энэ өвчнийг өвчин намдаах замаар эдгээх, урдчилан сэргийлэх шинэ арга замыг олсон” тухайгаа эрүүл мэндийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Архаг хууч өвчнийг эмгэн хумсны тусламжтай эмчилнэ  
Үзсэн: 2181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй