Умард Солонгосыг сүүлийн үед томоохон кибер халдлагад буруутгах нь ихэссэн. Тэгвэл Америкийн NBC news дахин ийм халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлснийг EURONEWS онцолж байна. Тодруулбал, Умардын хакерууд, кибер тагнуулуудын тусламжтайгаар АНУ-ын дэд бүтцийн амин чухал объектуудыг жагсаалаас гаргахаар төлөвлөж байна гэх таамаглах үндэслэл байгааг мэдээлжээ. Мэргэжилтнүүд Умард Солонгосчуудад дэд бүтцийн системд нэвтэрч мэдээллийг устгах техникийн боломж бий гэж үздэг. "SONY" корпорац л гэхэд ийм халдлагынх нь золиос болж байсан түүх саяхных гэдгийг сануулж байна.
Кроудстрайкийг үндэслэгч Дмитрий Альперович Умардын хакерууд эдийн засгийн гол цөм, санхүүгийн секторт халдах чадамжтайд хамгийн ихээр сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байна. Өмнө нь Умардынхан Бангладешийн төв банк руу халдаж, 81 сая долларыг нь хулгайлсан хэрэг гарч байсныг бас сануулж байна. Мөн Өмнөд Солонгосын цахилгаан станцууд, агаарын тээврийн салбарт кибер халдлага гарч байсан нь Умард Солонгосын хакеруудтай холбоотой гэж сэжиглэгдэж байсныг ч мэдээлж байсан.
АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тухайд Умард Солонгосын хакеруудыг хот суурингийн хуваарилах систем, холбоо харилцаа, агаарын хөдөлгөөний зохицуулалтын системд халдаж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа аж.
| Умард Солонгосчууд дахин кибер халдлага үйлдэхээр төлөвлөж байна | ||
| Үзсэн: 1039 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.