Каталонийн эрх баригчид тусгаар тогтнолын тунхаг бичигт гарын үсэг зурсан ч энэ тунхаг бичгээ хүчинтэй болгох хугацаагаа хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор Испанийн эрх баригчид тус тунхаг бичигтэй холбоотой тайлбар хийх 5 хоногийн хугацааг Каталонид өгсөн байна.
Мөн Испанийн засгийн газар тус бүс нутаг тусгаар тогтнолоо зарлах эсэхийг тодорхой мэдэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Каталонийн захирагч энэ дагуу ирэх даваа гарагийн 10 цагт Мадридад тодорхой хариулт өгөх ёстой болоод байгаа юм. Мөн энэ сарын 19 хүртэл тусгаар тогтнох тухай тунхаг бичгийг хүчингүй болгох хугацаа байгааг сануулж байна. Хэрэв энэ хугацаанд алдаагаа засахгүй бол Испанийн засгийн газар Үндсэн хуулийн 155 дугаар зүйлийг ашиглаж Каталонийн гүйцэтгэх засаглалыг огцруулж, тус бүс нутгийг шууд хяналтдаа авахаа анхааруулж байна.
Мөн Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой Испанийн засгийн газар болон Каталонийн эрх баригчдад ямар нэгэн зуучлагч хэрэггүйг парламентын доод танхимд хэлсэн үгэндээ онцолжээ.
| Каталонид тусгаар тогтнох асуудлаараа тайлбар хийх 5 хоногийн хугацаа өглөө | ||
| Үзсэн: 1144 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.