Шууд Chart

ОХУ Филиппинд зэвсэг хандивлаж байна

2017-10-13 10:04:20

ОХУ Филиппин улсын зэвсэгт хүчний терроризм, салан тусгаарлах үйл ажиллагааны эсрэг тэмцлийг дэмжих зорилгоор Манилад АК-47Эс загварын хагас автомат буу 5000ширхэг, нэг сая сум болон цэргийн тоногт техник 20ширхэгийг энэ сард нийлүүлнэ гэж Манали дахь Оросын элчин сайдын яамнаас мэдэгджээ. Филиппиний ерөнхийлөгч Родриге Дутерте ОХУ дэлхийд хамгийн их танигдсан галт зэвсгийн нэг АК-47 Калашников буу 5000 ширхэгийг хандивлахаар болсон тухай өчигдөр мэдэгдсэн юм.

Филиппиний батлан хамгаалахын сайдын мэдэгдснээр Оросын хандивын зэвсгийг энэ сарын 22-ны өдөр ОХУ-аас тээвэрлэн Филиппинд хүргэх бөгөөд 10-р сарын 25-ны өдөр Филиппиний арми зэвсгийг хүлээн авах юм байна. Манилагийн хувьд ОХУ өөрсдийнх нь адил терроризмтой тэмцэж байгаа учир Филиппиний армийн тэмцлийг дэмжиж, энэхүү өндөр үнэ өртөг бүхий зэр зэвсгээ хандивлаж байгаа явдалд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Филиппиний зэвсэгт хүчин ОХУ-тай цэргийн хамтарсан сургуулилт хийх боломжийг судлаж байгаа юм байна.

Филиппиний хувьд өнгөрсөн хугацаанд ОХУ-тай батлан хамгаалах салбарт тийм ч ойр түнш байгаагүй,АНУ-тай олон жилийн турш холбоотны уламжлалт харилцаатай байж ирсэн. Гэхдээ өнгөрсөн онд Филиппиний ерөнхийлөгч Родриге Дутерте ОХУ-д албан ёсны айлчлал хийж, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах яриа хэлэлцээ хийснээс хойш Орос, Филиппиний цэрэг армийн харилцаа анхаарлын төвд орсон. Учир нь Филиппиний одоогийн ерөнхийлөгч Вашингтой хөгжүүлж ирсэн холбоотны харилцаа, түүнээс хэт хамааралтай байдлыг өөрчлөх зорилгоор батлан хамгаалах салбарт хамтрахаар өөр эх сурвалж эрэлхийлэх болсон гэж ажиглагчид дүгнэдэг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Филиппинд зэвсэг хандивлаж байна  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй