Шууд Chart

ОУВС БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн таамгийг ахиулав

2017-10-13 10:08:50

ОУВС БНХАУ-ын эдийн засгийн шинэчлэлтийн үйл явцтай холбогдуулан 2017 оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгаа нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ онд Хятадын явуулж байгаа эдийн засгийн шинэчлэлт эрчимжиж, санхүүгийн эрсдэл буурсан зэрэг үзүүлэлтээс улбаалж, Хятадын эдийн засгийн өсөлт 6,8%-тай гарна гэж ОУВС өөрсдийн урьдчилсан таамгаа ахиулж байна.

Мөн Хятадын ирэх оны эдийн засгийн өсөлтийг 6,5% байх болов уу гэсэн таамаг дэвшүүлжээ. Ер нь эдийн засагчид Хятадын төрөөс явуулж байгаа эдийн засгийн менежмент, бодлогын үр дүн сайн байна гэж дүгнэж байна. Хятад улс сүүлийн жилүүдэд санхүүгийн эрсдлийг бууруулах хүчин чармайлтаа нэмэгдүүлж, эдийн засгаа тооноос чанарт шилжүүлэн, хэрэглээ, үйлчилгээ, инновацид чиглэсэн бодлого явуулж ирсэн. Энэхүү бүтцийн өөрчлөлт нь Хятадыг удаан хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалахад дэмжлэг болсон.

Мөн өрнөдийн орнуудад глобалчилалын эсрэг чиг хандлага бий болохтой зэрэгдээд Хятад улс дэлхийн эдийн засгийн хөгжилд голлох үүрэгтэй тоглож байна гэж шинжээчид дүгнэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОУВС БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн таамгийг ахиулав  
Үзсэн: 1132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй