Тэгэхээр өнгөрсөн шөнө АНУ-тай холбоотой 2 томоохон мэдээлэл гарлаа. Нэгдүгээрт, АНУ ЮНЕСКО-гоос гарахаар шийдвэрлэсэн тухайгаа зарласан явдал байлаа. Энэ тухай АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Наурерт, АНУ ЮНЕСКО-гоос гарах тухай шийдвэрлэснийг мэдэгдлээ. Шийдвэрийг ч тус байгууллагын тэргүүнд бичгээр албан ёсоор мэдэгдлээ. Гэхдээ, АНУ гишүүнчлэлээс гарсан хэдий ч, ажиглагч улсын статустай байхаар шйидвэрлэсэн байна. АНУ ЮНЕСКО-гоос гарах болсон нь хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Юун түрүүнд, АНУ ЮНЕСКО-гийн бүтэц бүрэлдэхүүнээс эхлээд, цогц шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзэж байна.
Мөн, Израйл улсыг ЮНЕСКО Израйлын эсрэг байр суурьтай ханддаг хандлага үргэлжилсээр байгаад буруутгаж байгаа юм байна. Энэ шийдвэр, ирэх оны эцэс буюу 2018 оны 12 дүгээр сарын 31-нд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. АНУ анх удаа ийм шийдвэр гаргаж байгаа нь бас биш юм. Анх 1984 онд, АНУ ЮНЕСКО-гийн гишүүн болж байсан бөгөөд, тухайн үед ЮНЕСКО-г мөн л тус байгууллагыг улс төрийн шударга байдлын тухай менежментээ алдсан хэмээн гишүүнээс татгалзаж байсан байна. Гэхдээ, өнгөрсөн 2003 онд, эргээд гишүүн орон болсон.
Үүнээс хойш, 14 жилийн дараа, АНУ-ын эрх баригчид дахин гарах шийдвэрт хүрээд байгаа нь энэ юм. АНУ-ыг ийм шийдвэр гаргасны дараа, тус байгууллагын тэргүүн Ирина Бокова мөн хариу мэдэгдэл хийлээ. Тэрээр, АНУ ЮНЕСКО-гоос гарах болсон нь, олон талт хамтын ажиллагааны салбарт томоохон гарз хохирол учирч байна гэж мэдэгдсэн байна.
Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеришш, ЮНЕСКО-г үүсгэн байгуудагдсан цагаас эхлэн АНУ тус байгууллагын гол гишүүн орон байсныг дурдаад, энэ шийдвэрт харамсч байгаагаа илэрхийллээ. Үүнээс гадна, дэлхийн бусад улс орнууд тухайлбал, Их Британи, Франц тэргүүтэй хэд хэдэн орон АНУ-ын энэ шийдвэрт харамсч байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ бол, ЮНЕСКО-гийн санхүүжилтын 22 хувийг дангаараа бүрдүүлдэг, гол санхүүжүүлэгч орны нэг байсан. Гэхдээ, Палестин улсыг гишүүн орноор элсүүлснийг нь эсэргүүцэж, жил тутам өгдөг байсан санхүүжилтээ зогсоосон юм. ЮНЕСКО нь боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан хууль, хүний эрхийг хүндэтгэн дээдлэх, хөхиүлэн дэмжих зорилгоор 1945 онд НҮБ-ын ивээл дор байгуулагдсан олон улсын байгууллага юм.
| АНУ ЮНЕСКО-гоос гарахаа мэдэгдлээ | ||
| Үзсэн: 1548 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.