АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн өмнөх кампанийхаа үеэр өгч байсан амлалтуудын нэг бол, Сонгуулийн кампанитынхаа үеэр Дональд Трамп Обамакэйр хөтөлбөрийн дагуу эрүүл мэндийн даатгалын хураамж өснө, иймд уг хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг судлана гэж мэдэгдэж байсан. Тэдний төлөвлөж байгаа Эрүүл мэндийн шинэ хууль нь зардлыг багасгаж, төсөвт учруулах дарамтыг бууруулахад чиглэгддэг юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээрээ 2018 онд 14 сая хүн Эрүүл мэндийн даатгалаас хасагдахаар байна. 2026 он буюу 10 жилийн дараа гэхэд Эрүүл мэндийн даатгалаас хасагдсан хүний тоо 26 саяд хүрэх тооцоог гаргажээ. Ингэснээрээ төсвийн алдагдлыг ирэх 10 жилд 337 тэрбум доллароор бууруулах боломжтой гэж Дональд Трампын засаг захиргаа үзэж байна.
Хэдийгээр энэ хууль нь төсөвт ээлтэй ч, Эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ авдаг амьжиргааны түвшин доогуур болон ахмадуудад хүндээр тусах болно гэж ажиглагчид хэлж байна. Барак Обамагийн засаглалын үеэс хэрэгжүүлж эхэлсэн эрүүл мэндийн шинэчилсэн хөтөлбөрөөр АНУ-ын бүх иргэнийг эрүүл мэндийн даатгалтай болгох зорилготой байсан. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй 40 орчим сая хүн АНУ-д байдаг, тэднийг эрүүл мэндийн даатгалд хамруулахад Обамакэйр хөтөлбөр хэрэгжиж байсан юм.
Обамакэйр хөтөлбөрийг орлох шинэ хөтөлбөрийн төсөл өнгөрсөн 3-р сард Бүгднайрамдах намын хатуу шиг шугам баримтладаг консерватив үзэлтэй гишүүдийн эсэргүүцлээс болоод дэмжигдээгүй, унаж байсан. Гэхдээ, өнгөрсөн 5-р сард, АНУ-ын төлөөлөгчдийн танхим өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн хэрэгжүүлж байсан эрүүл мэндийн шинэчлэлтийн хөтөлбөрийг орлох хуулийн төслийг маш бага саналын зөрүүтэйгээр дэмжсэн. Дональд Трамп Обамакэйр хөтөлбөрийг цуцлах тухай захирамж гаргасан нь, шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх эхний алхам болж байна, мөн Конгресс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэсэн дохио өглөө гэж ажиглагчид үзэж байна.
Одоо энэ хуулийн төслийг АНУ-ын сенатын танхим хэлэлцэж батлах ёстой. Трамп болон Бүгд найрамдахчууд энэ төлөвлөгөөгөө “их төлөвлөгөө” гэж тодорхойлж, Сенатын танхимаар батлагдана гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ Сенатын танхим дахь бүгд найрамдах намын зарим гишүүд энэ төслийн эсрэг байр суурьтай байгаа учир Сенатын танхимаар батлуулахад нэлээн эсэргүүцэлтэй тулгарч магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.
| Дональд Трамп "Обамакэйр" хөтөлбөрийг цуцлах баримт бичигт гарын үсэг зурлаа | ||
| Үзсэн: 1149 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.