АНЭУ Пхеньянтай дипломат харилцаагаа тасалж байгаагаа зарлалаа. Энэ тухай өчигдөр, Арабын нэгдсэн Эмирт улсын гадаад хэргийн сайд, мэдэгдлээ. Дипломат харилцаагаа тасалж байгаагийн гол учир шалтгаан бол, Умард Солонгосын хэрэгжүүлж байгаа цөмийн хөтөлбөр, цаашлаад сүүлийн хэдэн сарын хугацаанд Пхеньян хэд хэдэн удаагийн цөмийн туршилт хийсний эсрэг арга хэмжээ авч байгаа юм байна. Нөгөө талаар, Пхеньяныг цөмийн хөтөлбөрөөс татгалзахад, өөрийн хүчийн чармайлтыг гаргаж, ийм шийдвэр гаргалаа гэж тус улсын гадаад хэргийн сайд мэдэгдэж байна.
Умард Солонгосын иргэд гадны өндөр хөгжилтэй орнуудад ихээр ажилладаг. Арабын нэгдсэн Эмирт улсад ч, тус улсын иргэд ажиллах хүч болдогоос гадна, Пхеньяны хувьд гадаад валютын томоохон эх үүсвэр нь болдог юм. Тиймээс, дипломат харилцаагаа тасалж байгаа учир, тус улсын иргэдэд виз олголтыг ч зогсоож байгаа юм байна. Энэ шийдвэр, Умард Солонгосын компаниудад ч хамаатай болж байна. Абу Даби болон бусад хотуудад үйл ажиллагаа явуулдаг Умардын компаниудад ч үйл ажиллагаа эрхлэх лиценз олголтыг мөн энэ шийдвэртээ холбоотойгоор зогсоож байна.
АНЭУ-ын гаргаж байгаа, томоохон шийдвэр нь, Пхенянд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байна гэж олон улсын ажиглагч, шинжээчид харж байна. Мөн, энэ шийдвэр нь Умардыг цөмийн хөтөлбөрөө зогсоох шийдвэр гаргахад, томоохон хүчийн зүйл болно гэж харж байна. Учир нь, Абу Дабигийн ажиллах хүчний гадаад валютын томоохон эх үүсвэр нь болдог юм. Ойролцоогоор 1000 гаруй иргэн болоод хэдэн зуун аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг байна.
АНЭУ-ын энэ шийдвэрийг олон улсад ялангуяа АНУ таатайгаар хүлээн авч байна. Тиймээс, бусад улс орнуудыг ч Умард цөмийн хөтөлбөрөө зогсооход түлхэц үзүүлэхүйц томоохон шийдвэр болоод алхмуудыг хийхийг уриалсан байна. Умард Солонгосын цагаач ажилчдын олсон мөнгөөр Пхеньян цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө санхүүжүүлж байна гэж тус хоёр улс үзэж байгаа юм.
Үүнээс өмнө, Персийн булангийн орнууд болох Катар болон, Кувейт улсууд, өнгөрөгч сард ийм шийдвэр гаргаж байсан юм.
| АНЭУ Умард Солонгост дипломат харилцаагаа тасалж, виз олголтоо зогсоолоо | ||
| Үзсэн: 1582 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.