Шууд Chart

Тамагочи тоглоомын 20 жилийн ой тохиож байна

2017-10-14 10:36:16

1990-ээд оны алдартай тоглоомуудын нэг Тамагочи жижиг хэмжээтэйгээр эргэн ирж байна. Тус тоглоомыг Бандай компани үйлдвэрлэдэг бөгөөд өчигдөр тус тоглоомны жижиг хэмжээтэй хувилбарыг зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг компанийн холбогдох албаныхан  зарлажээ. Тамагочи анх АНУ-ын зэх зээлд 1997 онд нэвтэрсэн. Энэ жил тус тоглоомын 20 жилийн ой тохиож байгаа юм.

Өндөг хэлбэртэй тамагочи тоглоом жинхэнэ тэжээвэр амьтны адил өндөгнөөс бий болж, эзнээсээ анхаарал халамж хүсч, хооллож, хамт тоглохыг шаарддаг. Тэгвэл шинээр худалдаанд гарах жижиг тамагочи өмнөхтэйгээ адил бөгөөд ирэх сарын 5-наас худалдаалж эхлэх юм байна. Тус тамагочиг урьдчилан захиалж болох юм байна. Шинэ тамагочи 15 америк долларын үнэтэй байх юм. Энэ оны эхээр Бандай компани тус тоглоомын 20 жилийн ойг тохиолдуулан цөөн тооны тамагочиг Японд борлуулсан бол хамгийн анх худалдаанд нэвтэрснээсээ хойш 82 сая тамагочи дэлхий дахинд борлуулагджээ.

Үүнээс гадна Бандай компани 2014 онд Тамагочи найзууд нэртэй тоглоом гаргаж байсан бол 2015 онд Apple цаганд зориулан Тамагочи аппликэйшнийг зохион бүтээсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тамагочи тоглоомын 20 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 2187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй