Шууд Chart

Швед улсад дахин боловсруулсан бүтээгдэхүүний худалдааны төв нээлтээ хийжээ

2017-10-14 10:48:17

Аливаа нэг айл өрхөд, хэрэглэхээ болиод хадгалсан, эсвэл эвдэрч гэмтээд ашиглахгүй болсон тавилга, цаг үеэ өнгөрөөсөн гээд маш олон ашиглахгүй зүйлс хадгалагдаж байдаг. Тэгвэл, Швед улсын Стоколм хотоос 100 км-ийн зайд орших Эскилстуна хотноо нэгэн сонирхолтой худалдааны төв нээлтээ хийжээ. Энэ бол, дахин сэргээсэн эсвэл, хаяг хог ашиглаж, дахин боловсруулсан материал ашиглаж хийсэн бүтээгдэхүүн худалдан борлуулдаг худалдааны төв юм. Тухайн худалдааны төвөөр үйлчлүүлэгчид, өөрсдийн гэрт хадлагагдаж байгаа эсвэл эвдэрч гэмтсэн зүйлээ авчирч засуулж болно, эсвэл тухайн худалдааны төвд борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнээс худалдан авах боломжтой. Жишээ нь, үйлчлүүлэгч эдвэрч гэмтсэн тавилгаа тус худалдааны төвд авчирч өгнө.

Тус дэлгүүрийн засварын багийнхан үйлчлүүлэгчийн авчирсан зүйлсийг яг л шинэ мэт засварлаж өгөх юм. Эсвэл, үйлчлүүлэгч хэрэггүй болсон эд зүйлсээ тухайн дэлгүүрт хандивлаж болно. Харин ажилтнууд нь тухайн зүйлийг сэргээн засварлаж, худалдааны төвдөө борлуулах юм. Уг худалдааны төвийн бас нэг онцлог бол, зөвхөн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн худалдан борлуулах юм.

Тиймээс ч, уг дэлгүүрээс худалдан авч байгаа ямар ч бараа бүтээгдэхүүн органик эсвэл, байгаль орчинд ээлтэй бүтээгхэдүүн байна гэсэн үг юм. Энэ төвийг нээснээр 50 ажлын байр бий болоод зогсохгүй, дахин боловсруулах технологид суралцаж байгаа оюутнуудын гол дадлага хийх талбар болсон байна. Уг худалдааны төвд, дэлгүүрээс гадна, ресторан болон хурлын танхим ч байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Швед улсад дахин боловсруулсан бүтээгдэхүүний худалдааны төв нээлтээ хийжээ   
Үзсэн: 1491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй