Шууд Chart

Их Британийн инженерүүд өөрөө мэдрэгчтэй хиймэл гар зохион бүтээжээ

2017-10-14 11:09:12

Их Британийн инженерүүд өөрөө мэдрэгчтэй хиймэл гар зохион бүтээсэн байна. Тус гар нь өөрт суурилуулсан камерын тусламжтайгаар өмнөө байгаа биет эд зүйлсийг барьж авах чадвартай юм байна. Британийн Нью Кастл их сургуулийн инженерийн баг Газал Газейгийн удирдлаган дор мэдрэлийн эрхтнийг программын сүлжээнд холбож нэгэн шинэ төрлийн хиймэл гарыг хийжээ. Энэхүү хиймэл гар нь 500 гаруй биет эд зүйлсийг 4 төрлийн аргаар барьж авах боломжтой юм байна. Хиймэл гаранд суурилуулсан видео камер өмнөө байгаа биетийн зургийг дарж, зай хэмжээ болон загварыг нь тооцоолсны дараагаар үйлдлээ гүйцэтгэдэг юм байна.

Ингэхдээ хуруу, бугуй нэг бүр нь яг л хүний гарын хөдөлгөөний дагуу үйлдлүүдийг хийдэг байна. Олон арван жилийн турш эрдэмтэд энэ чиглэлээр олон зуун удаагийн туршилтуудыг хийсээр байгаа хэдий ч хараахан төгс буюу хүссэн хэмжээнд хүрч очоогүй байгаа юм. Харин энэхүү хиймэл гарны тусламжтайгаар тахир дутуу хүн өмнөө байгаа аяга цай болон хоолоо авч идэх боломжтой гэж зохион бүтээгчид нь хэлж байна. Одоогийн байдлаар хиймэл гарны анхны туршилтанд тахир дутуу эрхтэнтэй сайн дурын хоёр хүн хамтран орж байгаа юм байна.

Туршилтын явцад хиймэл гар хийх ёстой үйлдлийнхээ 88 %-ийг амжилттай хийж чаджээ. Туршилтын дараагын шатанд Нью Кастл их сургуулийн харьяа эмнэлэгийн өвчтөнг оролцуулахаар төлөвлөж байгаа юм байна. Британийн инженерийн баг ухаалаг ажиллагаатай хиймэл гар болон бусад эрхтэн хийх төслийн туршилтууд амжилттай хэрэгжиж байгаа хэмээн зохион бүтээгчид нь онцолсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн инженерүүд өөрөө мэдрэгчтэй хиймэл гар зохион бүтээжээ  
Үзсэн: 2124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-12 21:28
Sain bnuu ene garnii medeelel awii heden togrog we yaaj hiilgeh we eg bgaa yu

Бидэнтэй нэгдээрэй