Шууд Chart

Их 20-ийн бүлэг валютын ханшийг чангаруулахад хамтран ажиллана

2017-10-15 10:48:56

Их 20-ийн бүлгийн сангийн сайдууд болон төв банкны захирлууд валютын ханшийг чангаруулахад хамтран ажиллахаар тохирсон байна. Дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэгч Их 20 орон том эдийн засгуудын санхүүгийн зах зээлийг дэмжих бодлогоос улбаатай сөрөг үр дагавраас зайлсхийхэд хамтран ажиллах нь бусад эдийн засгуудад тустай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Мөн Их 20 дэлхийн эдийн засаг, мөнгөний бодлого, олон улсын татвараас зайлсхийх байдал болон бусад эдийн засагтай холбоотой асуудлуудыг Вашингтонд хоёр өдөр хэлэлцсэн байна. Тэдний хэлэлцсэн гол сэдэв нь АНУ болон Европын төв банкнуудын валют ханшийг сулруулах хөтөлбөрүүдийн сөрөг үр дагавартай хэрхэн тэмцэх вэ гэдэг асуудал байсан.

Ер нь бол дэлхийн санхүүгийн орчинд төв банкнуудын бодлогын хүүгийн боломжит өсөлтөөс америк долларын ханш чангарах нь үсрэнгүй эдийн засгуудын валютыг хоослохоос гадна дэлхийн санхүүгийн зах зээлийг тогтворгүйжүүлнэ гэсэн болгоомжлол байгаа юм. Тиймээс Их 20 дэлхийн эдийн засгийг тогтворгүйжүүлэх аливаа эрсдэлээс сэргийлэхэд хамтын ажиллагаагаа сулруулахгүй байх нь чухал гэж үзэж байна.

Мөн Их 20-ийн бүлгийн уулзалтын хүрээнд Их 7-гийн бүлэг мөн уулзаж, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн туршилтын хариуд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ хэлэлцсэн байна. Тэд Пхеньянд үзүүлэх эдийн засгийн шахалтыг байж болох хамгийн дээд төвшинд хүргэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. Их 7-гийн бүлэг Умард Солонгосыг олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлэгч болсон гэдгийг ч хүлээн зөвшөөрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их 20-ийн бүлэг валютын ханшийг чангаруулахад хамтран ажиллана  
Үзсэн: 2029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй