Шууд Chart

“Оддын дайн” киноны өнгө төрх бүхий ухаалаг тоос сорогчийг худалдаанд гаргана

2017-10-16 15:27:41

Технологийн салбарт нэртэй Өмнөд Солонгосын "Samsung" компани шинэ загварын ухаалаг тоос сорогч бүтээн худалдаанд нэвтрүүлэхээр болсон байна. Энэ нь “Оддын дайн” уран зөгнөлт киноны өнгө төрхийг илэрхийлсэн загвартай технологийн бүтээл болжээ.

"Samsun" компани гэрийн цахилгаан хэрэгсэл, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Энэ удаад тоос сорогчийн "Ви-Ар-7000" төрөлдөө шинэ загварын бүтээлээ Пауэрмот хэмээх нэрийг өгөөд байгаа юм. Доторх үзүүлэлтийн хувьд бүхэлдээ шинэчлэгдсэн гэж ойлгож болно. Хар өнгийн дэгжин загвартай тус тоос сорогч нь "Оддын дайн" киноны эсрэг талын гол дүр болох Даарт Вейдэрийн багтай адил загвартайгаар хийгдсэн байна. Тус бүтээлийг худалдаж авсан хэрэглэгч өдөр бүр гэртэй Даарт Вейдрээр гэрээ цэвэрлүүлэх боломжтой болсон хэмээн зохион бүтээгчдийн зүгээс хошигнон танилцуулсан байна.

Ирэх 12 дугаар сард дэлхийн кино театруудын дэлгэцнээ оддын киноны шинэ анги болох "Сүүлчийн Жидай" үзэгчдийн хүртээл болж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан тус ангийн гол дүрийн баатруудын өнгө төрх бүхий шинэ загварын  тоос сорогч төдийгүй шинэ технологийг ч бүтээх санааг төлөвлөж байгаа гэдгээ компанийн зүгээс хэлсэн байна. Харин яг одоо шинээр бүтээгдээд байгаа тус ухаалаг тоос сорогчийг утасгүй интернетийн тусламжтайгаар ажиллуулах боломжтой юм. Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар энэ тоос сорогч ажиллаж байхдаа Оддын дайн киноны шилдэг дуу болох нэрт хөгжмийн зохиолч Жон Уильямын хөгжмийг эгшиглүүлдэг хэмээн онцлон танилцуулсан байна.

Тэр бүү хэл Даарт Вейдрийн дуу хоолойг ч гаргадаг гэж танилцуулгадаа дурдсан юм.  Өрөө тасалгааны бүхий л хэсэгт хүрч, ямар ч тоос үлдээлгүй цэвэрлэх чадвартай ухаалаг тоос сорогчийн хар өнгийн Даарт Вейдрийн загвартай нь 799 америк доллар бол харин цагаан өнгөтэй эзэн хааны цэргийн загвартай тоос сорогч 100 америк доллараа хямд худалдаалагдах юм байна. Албан ёсны борлуулалт ирэх 11 дүгээр сарын 5-нд эхэлнэ гэж компанийн зүгээс мэдээлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Оддын дайн” киноны өнгө төрх бүхий ухаалаг тоос сорогчийг худалдаанд гаргана  
Үзсэн: 1073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй