Шууд Chart

“Spice ship two” сансрын хөлгийн дараагийн туршилт хагас жилийн дараа хийгдэнэ

2017-10-16 15:55:50

Сансрын хөлөг тээвэрлэгч "Virgin Galactic's" компани тун удахгүй буюу хагас жилийн дараа "Space Ship Two" нэртэй сансрын хөлгийнхөө ээлжит туршилтаа хийх болсон талаар мэдээллээ. Энэ удаад тус туршилтын нислэгийг автомат жолоодлоготойгоор удирдан зохион явуулахаар болсон байна. Энэ талаар тус компанийг үүсгэн байгуулагч Ричард Бренсон "Бизнес Инсайдер"-т өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн юм.

Хэрэв энэ удаагийн туршилт төлөвлөгөөний дагуу болж өнгөрвөл дараагийн ээлжид зорчигч тээвэрлэн сансарт нисгэх хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ онцоллоо. Тус компани ирээдүйд зорчигчдийг сансарт аялуулах зорилт тавин ажилладаг томоохон компаниудын нэг юм. Энэ хүрээнд сансрын хөлгийн аюулгүйн ажиллагааг бүрэн хангах зорилгоор олон зуун удаагийн туршилт судалгааг хэрэгжүүлж байгаа.

Энэ салбарт "Virgin Galactic's"-аас гадна "Space X" компани болон "Blue Origin" компани ч мөн адил өөрсдийн зорилгоо зорилт болгон эхний шатны туршилтуудаа хийсээр байгаа юм. Эдгээр хоёр компанийн туршилтууд ирэх 2018 оны 2 дугаар хагаст хийгдэхээр төлөвлөгдөж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байна. Энэ утгаараа "Virgin Galactic's" компани сансрын хөлгийн анхны зорчигч тээврийн үйлчилгээг хамгийн түрүүнд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа юм. Сонирхуулахад ОХУ-ын сансар судлалын газар ч мөн адил "Союз" хөлгийг энэ салбарт нэвтрүүлэхээр төлөвлөж, туршилт судалгааны ажлуудаа аль хэдийн эхлүүлээд байгаа билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Spice ship two” сансрын хөлгийн дараагийн туршилт хагас жилийн дараа хийгдэнэ  
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй