АНУ, Өмнөд Солонгос улсууд өнгөрсөн Даваа гарагаас эхлэн Япон болон Шар тэнгист цэргийн хамтарсан сургуулилт хийж байна. Хоёр орны тэнгисийн цэргийн хүчний 40 гаруй байлдааны онгоцнууд түүний дотор Америкийн Рональд Рейган атомын нисэх онгоц тээгч хөлөг онгоц энэхүү сургуулилтад оролцож байна. энэ мэдээллийг Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны олон нийттэй харилцах албаны төлөөлөгч Жан Вүүк хэвлэлийн бага хурлын үеэр баталсан байна.
Өмнөд Солонгосын YTN-нээс мэдээлж байгаагаар Япон тэнгис дэх сургуулилтын үеэр Солонгосын хойгт онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Умард Солонгосын цэргийн гол объектуудад цохилт өгөх арга тактикийг сургуулилж байна. Мөн Шар тэнгист АНУ, Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчнийхэн сөргөлдөгчийн халдлагыг тогтоон барих сургуулилт хийж байгаа юм. Өмнөд Солонгосын боомтуудад АНУ-ын атомын шумбагч Тусон, Мичиган хөлгүүд байрлаж байгаа юм байна. Олон улсын ажиглагчид энэ томоохон сургуулилтын хариуд Умард Солонгос сүр хүчээ гайхуулж дахин баллистик пуужингийн туршилт хийж болзошгүй хэмээн үзэж байгаа. Үүний өмнө АНУ-ын VII флотоос гаргасан мэдэгдэлд энэхүү сургуулилтыг МСSOFEX нууц нэртэйгээр зохион байгуулж байгааг тэмдэглэсэн юм. Атомын нисэх онгоц тээгчээс гадна цэргийн сургуулилтад оролцож байгаа Америкийн цохилтын бүлэгт Арли Берк, Мастин ангиллын эскадрийн мина зөөгч хөлөг онгоцнууд багтаж байгаа. Өмнөд Солонгосын "Ионхап" агентлагийн мэдээгээр Иджис системээр тоноглогдсон онгоцнууд, шумбагч хөлөг эсэргүүцэгч Р-3 Орион онгоц бүхий тус улсын байлдааны хөлөг онгоц, нисэх онгоцууд Америкийн цохилтын бүлгийнхэнтэй Япон тэнгист сургуулилт хийж байгаа юм байна.
Тус сургуулилтад F-15К, FA-18, A-10 сөнөөгч онгоцнууд, Апач АН-54Е, Линкс, АW-159, Wild Cat нисдэг тэрэг ашиглаж байгаа юм байна. Цэргийн энэ хамтарсан сургуулилт энэ 7 хоногийн баасан гаригт өндөрлөх юм. Үүний зэрэгцээ ирэх лхагва гаригаас энэ сарын 22 ныг хүртэл Сөүлийн цэргийн нисэх буудалд 32 орны нисэх хүчнийхэн оролцох АDEX шоу болох гэж байна. энэ үеэр Америкийн F-22 сөнөөгч онгоц, F-35A, B-1B бөмбөгдөгчийг танилцуулах гэнэ.
| АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ | ||
| Үзсэн: 1213 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.