Өнгөрсөн Ням гарагт Австрид болсон парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр Себастиан Курцийн тэргүүлдэг консерватив үзэлт Ардын намынхан тэргүүлжээ. Хэрэв сонгуулийн урьдчилсан энэ дүн батлагдвал Австри улс дэлхийд хамгийн залууд тооцогдох Ерөнхий сайдтай болох нь. Себастиан Курц нь өдгөө 31 настай бөгөөд сонгуулийн өмнө Европтоо хамгийн залуу гадаад хэргийн сайд болж байсан юм. Тэрээр 27 насандаа Австрийн гадаад хэргийн сайдаар томилогдож байсан юм. энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж чадсан нь Ардын намынхны хувьд амжилттай ребрендинг хийж чадсан, намын тэргүүнийх нь рейтинг өндөр байсантай нь холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Себастьян Курц Ардын намын үзэл баримтлалыг баруун руу шилжүүлж, аюулгүй байдал, цагаачлалын хямралын асуудалд онцгой анхаарал хандуулж чадсан нь амжилтынх нь үндэст тооцогдож байна.
Курц Европын Холбооны эв нэгдлийг бэхжүүлэхийг чармайгчдын нэг бөгөөд нөгөөтэйгүүр Үндэсний онцлогтой Европын төслийг уялдуулах нь зүйтэй гэж үздэг. Урьдчилсан дүнгээр Курцын Ардын нам 31,4 хувийн санал авсан бол Эрх чөлөө нам 27,4 хувь, Социал Демократууд 26,9 хувийн санал аваад байна. гэхдээ сонгуулийн эцсийн дүн сонгогчдын шуудангаар илгээсэн саналуудыг тоолсны дараа буюу хэд хоногийн дараа тодорхой болно. Урьдчилсан дүнгээр Себастьян Курцийн тэргүүлдэг Ардын намын дангаар засгийн газар эмхлэн байгуулах боломжтой ч Эрх чөлөө намынхантай эвсэх нь илүү хувилбарт тооцогдоно гэж судлаачид үзэж байна.
| Дэлхийд хамгийн залуу ерөнхий сайдтай болох сонголтыг Австричууд хийлээ | ||
| Үзсэн: 2643 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.