Өнгөрсөн ням гарагт Киргизэд Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөлөө. Урьдчилсан дүнгээр эрх баригч намаас нэр дэвшин өрсөлдсөн Сооронбай Жээнбеков ялалт байгуулсан байна. Тэрээр сонгогчдын 54 хувийнх нь саналыг авч чаджээ. 33 хувийн саналаар сөрөг хүчнээс нэр дэвшсэн Омурбек Бабанов хоёрдугаарт орсон байна.
Сооронбай Жээнбеков Киргиз улс ард түмэн төр улсынхаа хувь заяаг шийддэгийг дэлхий нийтэд харууллаа хэмээн онцлон мэдэгдсэн байна. Мөн ардчилсан энэ сонгуулийг зохион байгуулах боломжийг ийм системийг цогцлоосон Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев олгосныг тэмдэглэн хэлсэн байна. Киргизийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 11 нэр дэвшигч өрсөлдсөн юм.
| Киргизстаны ерөнхийлөгчийн сонгуульд Сооронбай Жээнбеков ялалт байгууллаа | ||
| Үзсэн: 1381 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.