Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Иранд айлчлахаар төлөвлөж байгаагаа баталлаа. Тэрээр TF-1 телесувгаар хийсэн мэдэгдэлдээ олон улсын шахалт дарамтад байгаа Ираны эрх баригчидтай шаардлага тавьсан яриа хэлэлцээ хийхийн тулд ийнхүү айлчлахаар төлөвлөж байгааг онцолсон байна.
Мөн энэ үеэрээ Франц улс Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой гэрээг дэмжсэн байр сууриндаа байгааг онцолсон юм. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иранд хатуу дарамт шахалт үзүүлэх тактик барьж байгааг Франц улс үр ашиггүй гэж үзэж байгаагийн зэрэгцээ энэ нь бараг цөмийн зэвсэгтэй болчхоод байгаа Умард Солонготой холбоотой нөхцөл байдал давтагдахад хүргэж болзошгүй хэмээн мэдэгдсэн юм.
Үүний зэрэгцээ Франц, АНУ-ын хооронд энэ мэт асуудлаар санал зөрөлдөөн гарч байгаа хэдий ч Вашингтон тус улсын гадаад бодлогын гол түнш, холбоотон нь хэвээрээ гэдгийг онцолсон юм. Өнгөрсөн баасан гарагт ерөнхийлөгч Макрон Ираны төрийн тэргүүн Роуханитай утсаар ярьсан бөгөөд энэ үеэр айлчлалтай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Одоогоор айлчлалын тов хараахан гараагүй байна.
| Францын ерөнхийлөгч Иранд айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ | ||
| Үзсэн: 953 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.